antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2017 Comments are off

Дэлбэрэлт хэзээ зогсох вэ, Жанжин штабын удирдлагуудаа?

нийтлэсэн Admin

Т.САЙХАН

Саяхандаа өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн хэрэг гарч байв.  Гэтэл өчигдөр Тавантолгойн сургалтын төвд  гранат дэлбэрч, хоёр ахлагч газар дээрээ амиа алдаж найман цэрэг шархадсан хэрэг /04.11/ гарлаа.  Тавантолгой бол олон улсын цэргийн сургалтын бааз. Афганистан, Судан гээд дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдын хээрийн бэлтгэл энд явагддаг.  Хааны эрэл зэрэг олон улсын тэмцээн, анги нэгтгэлүүдийн марш тактикийн тэмцээн гээд Монголын зэвсэгт хүчний хэмжээнд болдог бүх л томоохон бэлтгэл сургуулилтыг хангадаг хамгийн том бааз гэж хэлж болно. Олон улсад бол томоохон сургалтын баазын хараа хяналт, сургалтын аюулгүй байдал дээд төвшинд хөгжсөн байдаг. Гэтэл Монголд хамгийн үлгэр жишээ байх сургалтын баазад гранат дэлбэрч хоёр ч цэргийн албан хаагчийн халуун амийг авч одлоо. Энхийн цагт, сургалтын баазад томоохон хэмжээний дэлбэрэлт болсон нь Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаанд дүн тавих шиг боллоо.  Амь эрсэдсэн цэрэг Б.Мөнгөншагай нь 30 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Өмнөд Судан, Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан чадварлаг цэргийн алба хаагч байв. Б.Ариунболд нь Баян-Өлгий аймагт төрсөн 24 настай. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад мөн үүрэг гүйцэтгэсэн эх орны хүү байлаа.  Шархадсан найман албан хаагч бүгд 24-28 настай залуус байна.  Энхийн цагт эх орныхоо хүүхдүүдийг хариуцлагагүй, хараа хяналт, сэтгэл зүй нь бэлтгэлгүйгээс алдлаа.  ЗХЖШ-аас өнөөдөр /04.12/ мэдээлэл хийж , орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Бид ослын хариуцлагыг хүлээхэд бэлэн байна.  Цэргийн алба хаагчдынхаа ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” хэмээж сууна. Цэргийн алба бол онцгой алба. Болзошгүй осол аюулыг урьдчилан тооцоолж, аюулгүй байдлаа хангасны үндсэн дээр бэлтгэл сургуулилтаа гүйцэтгэдэг.  Гэтэл энхийн цагт гранат дэлбэрлээ. Өнөөдрийн энэ гранат хоёр хүний амь авч одсон гашуун түүх болон үлдэж байна. ЗХЖШ-ын удирдлагуудаа гранатны дуу хэзээ зогсож хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр тоглох вэ.

Эх сурвалж:Зууны мэдээ сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car