antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2017 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

нийтлэсэн Admin

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн,  Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 6-8 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car