antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2017 Comments are off

Аймгийн начин Э.Баасанжав түрүүллээ

нийтлэсэн Admin

МҮБХ-ноос аймаг, цэргийн начин цолтнуудын барилдааныг өнгөрсөн амралтын өдөр хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Барилдаанд аймгийн нэмэх начин Р.Батсүх, Г.Болдгэрэл, Д.Аззаяа, Т.Шинэзориг, У.Мөнхчулуун, Д.Хишигдаваа, Д.Төрболд, Г.Жамбалдорж, М.Бэлгүтэй, Ц.Саранзолбоо тэргүүтэй 102 аймаг, цэргийн начин, 26 сумын заан нийт 128 бөх зодоглов. Бөх сондгойруулахгүй зорилгоор сумын цолтнуудаас шигшмэл бөхчүүдийг оруулж барилдуулсан агаад тэдгээр сумын заануудаас 12-р сар болон сар шинийн сумын цолтнуудын барилдааны түрүү заанууд их шөвөгт шалгарч үлдсэн амжилттай барилдлаа.

Ийнхүү Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн начин Э.Баасанжав долоо даван түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, сумын заан Г.Бадрах үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн начин Э.Сумъяабат, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Д.Алтанцоож нар шалгарав. Аймаг, цэргийн начингууд түрүүгээ сумын заанд золтой л алдсангүй.

Анхны барилдааны түрүү үзүүр ц.н Б.Зоригтбаатар, а.н О.Мөнх-Эрдэнэ нар нутагтаа дэвжээнийхээ бөхчүүдийн хамт сэргэлтийн бэлтгэлд гарсан байгаа учраас энэ удаад зодоглосонгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car