Энэ сарын 27-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургуулийн сонсголгүй сурагчид хичээл хаялт зарлаж, өөрсдийнхөө эрхийн төлөө жагсаж, эсэргүүцэл илэрхийлсэн билээ.Тус сургуулийн сонсголгүй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл болох дохионы хэлээ чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаанд удаа дараа тавьжээ. Гэвч тэдний хүсэлтийг хүлээж авахгүй олонтаа дарагдуулсан тул энэ удаа хичээл хаяхаар шийдсэн байна. Мөн багш нарын зааж буй хичээл ойлгомжгүй, самбар дээр бичсэнээ хуулж бич гэж хэлээд гараад явчихдаг байна.Мөн хүүхдүүдийг удаа дараа дарамталж, зоддог учраас хүүхдүүд багш нараасаа ойлгоогүй ойлгохыг хүссэн хичээлээ асуухаас айдаг ажээ.Тэдгээр сурагчид бид сонсохгүй ч харч байгаа хэмээсэн . Дохионы хэлээр хичээл явуулдаггүй гэсэн шалтгаанаар эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Сургуулийн захиргаа бидний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. Тиймээс бид ярилцаж байгаад салбарынхаа сайд бичгээр хүсэлт гаргаж өгсөн байгаа гэв.Тэгвэл БСШУСЯ-аас Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Асуудлыг хэрхэн шийдсэн талаар нэгдсэн байдлаар мэдээлэлийг хүргэхээр болжээ.
ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН
Холбоотой мэдээ
Comments are closed.