antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2017 Comments are off

Хүүхдүүдийг битгий хэлмэгдүүлээсэй!

нийтлэсэн Admin

29 дүгээр бүрэн тусгай сургуулийн ахлах, дунд ангийн бүх сурагч хичээлдээ орохгүй байхаар шийдсэнээ илэрхийлж, жагсаал хийж буй билээ. Тэд сургуулийнх нь багш нар хичээлээ сайн  заахгүй, дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг учраас ойлгодоггүй. Тиймээс бидний суралцах эрх зөрчигдөж байна гэж байгаа юм. За мөн спортын янз бүрийн арга хэмжээнд хүүхдийг идэвхтэй оролцуулдаггүй, ялгавартай ханддаг төдийгүй хүүхдүүдтэй багш нар хүндэтгэлтэй бус харьцдаг.  н.Доржпүрэв гэж багш хүүхдийн толгой руу номоор байнга цохиж, өшиглөж, үснээс нь зулгаадаг гэдгийг хэлж байгаа. Тиймээс сурагчид хүчирхийлэлгүй орчинд дохионы хэл мэддэг багшаар хичээл заалгуулахын төлөө тэмцэж байгаагаа хэлж буй юм.

Ер нь бол тус сургуулийн түүхэнд сургалтын арил барил, системд өөрчлөлт хийх тухай асуудал олон жилийн өмнө ч гарсан байдаг. Тухайлбал, тус сургуулийг 1995 онд төгссөн төгсөгч хэлэхдээ “1997 оны нэг үйл явдлыг эргэн сануулахад төгсөгч нар нийлээд бичиг гаргаад яаманд өгч байсан. Яам энэ асуудлыг сонсоод, шийдвэрлэсэн боловч, тэр үед хөдөлгөөнд оролцоод, бичиг өгсөн хүүхдүүд маш их хэлмэгдсэн.Боловсролын системд өөрчлөлт хийгээч гэсэн хүсэлтийнх улмаас хавчиж, гадуурхсан жишээ бий. Наад зах нь одоо 29-р сургуулийн дотуур байранд ажиллаж байгаа н.Баярмаа багш. Бага ангийн багш мэргэжил эзэмшсэн боловч мэргэжлийнх нь дагуу ажиллуулахгүй, ямар сайндаа л дотуур байранд ажиллаж байна. Тиймээс одоо энэ хүүхдүүдийг өмнөх үе шиг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсье” хэмээн хэвлэлд ярьжээ.

За харин тус сургуулийн захирал Б.Батсайхан хэлэхдээ “Багш нар чадваргүй, хичээл зүтгэл гаргадаггүй гэвэл би худлаа гэж бодож байна. Цаг үргэлж л хүүхдүүдийнхээ төлөө сурч боловсорч байдаг. Хэн ч шалгаж, хэн ч тодорхойлоогүй учраас багш нарыг чадваргүй гэж хэлж болохгүй. Магадгүй энэ хүүхдүүдийн цаана хэн нэгэн зохион байгуулаад, хүүхдүүдийг ашиглаж байж болох юм. Хэрвээ хүүхдийг ийм зүйлд турхирч байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй.Эцэг эх, багш нараараа дамжуулаад хэлж болохоор байхад өнөөдрийг хүртэл бичгээр гаргасан гомдол байхгүй.”  хэмээн хэлж сууна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car