antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2017 Comments are off

Сумдад ажиллаж буй эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцно

нийтлэсэн Admin

Эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар хоёр салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар өнөөдөр хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.Тэд өнгөрсөн нэгдүгээр сард хүүхдийн эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор БХЯ-ны Цэргийн төв эмнэлгийг түшиглэн 50 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулсан нь дараалал хүлээсэн олон эцэг эхчүүдийн талархал хүлээж байсан.Харин энэ удаагийн санамж бичгийн хүрээнд эмнэлгийн чанар хүртээмжийг сайжруулж, ачааллыг бууруулах зорилготой Зүүн бүсийн гурван аймаг, мөн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийн харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй  Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах болон түүний бэлтгэл ажлыг хангахаар тусгасан байна.Түүнчлэн орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилготой алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт 3 жил ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцож, цэргийн 2-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэхээр зохицуулах зэрэг олон зүйл заалтууд тусгагдсан байна.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car