antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2017 Comments are off

“VTV”телевизийг шүүмжлэх хэд хэдэн шалтгаан бий

нийтлэсэн Admin

 “Sweetemotion” хамтлагийн гишүүн Э.Ганболор “Vtv” телевизийн гүйцэтгэх захирал болсон цагаасаа хойш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж энэ салбарт өөр нэг өнгийг цухуйлгаж ирсэн цаг саяхан.  Хүмүүсийн ам ч сайн, нэвтэрч буй хөтөлбөрүүд ч чанартай байлаа. Мэдээж залуу халаагаа дэмжилгүй л яахав “Оюутны байр” ситком цуврал дээр ажиллаж үзэгчдийн хүртээл болгож байсан ч тус кино нь оюутны амьдралыг эмх замбараагүй шоудалт, архидалт, өрөө хэссэн зорилгогүй амьтад байдаг юмаа гэсэн мессежийг өсвөр үеийнхэнд өгсөн гээд хэлчихэд буруудахгүй болов уу? Учир юу гэвээс хамгийн их үзсэн хүмүүсийн насыг тодорхойлоход ахлах ангийн сурагчид байсан нь судалгаагаар тогтоогдсон юм. Тэгвэл дараагийн бүтээлийг мөн л Эмо нэрээрээ олонд танигдсан Лхагвабаяр гэгч залуу бичиж гол дүрд нь өөрөө тоглож байгааг үзэгчид мэднэ. Гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхи, бэлгийн гаж хандлага зэргийг харуулах гэж зорьсон хэмээх “Хөрш” УСК-ны постер олон хүний бухимдлыг төрүүлж тус телевизийг эсэргүүцэхэд хүрээд байгаа юм. Учир мэдэхгүй хүүхдүүд сошиал ертөнцөд дэндүү их байгаа шүү дээ үүнийг үзчихээд буруу үлгэр дуурайлал авбал хэн хариуцах вэ? хэмээн эцэг эхчүүд ч сандарч байна. Нэвтрүүлгүүдийнх нь хувьд ч хууль эрх зүйгээ зөрчиж архи согтууруулах ундааг сурталчилан хээв нэг ууж суухыг харсан хэвлэл мэдээллийнхэн юу бодож байна вэ? Үнэхээр л нийгмийн чухал сэдвийг хөндөж түүнийхээ эсрэг тэмцэж ард түмнийг сэрэмжлүүлэх гээд байгаа аятай юм бол реклам сурталчилгаагаа ёс зүйтэй хийж, бусдыг соён гэгээрүүлэх их үйлсдээ жаахан ч гэсэн болгоомжтой хандмаарсан даа!

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car