antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2017 Comments are off

Мэдээллийн технологийн чиглэлээр залуусийг сургалтанд хамруулана

нийтлэсэн Admin

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “MKIT” сургалтын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулахаар болжээ. Мөн онц, сайн үнэлгээтэй төгсөгчдийг гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход нь, мөн бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Залуусыг богино хугацаанд эрчимтэй сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий сайн боловсон хүчин бэлтгэх, компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна 6 төрлийн нарийн мэргэшлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах юм. Мэдээлэл технологийн мэргэжилтэн бэлтгэх, иргэдийг оффисын программууд болон интернет орчинд ажиллуулж сургах зорилго тавин  ажиллаж байна.Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулагдаж буй “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн компьютерийн үндсэн хэрэглээний эхний ээлжийн сургалтыг ирэх сарын  27-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд даваа, лхагва, баасан гаригт  18:30-19:50 цагуудад үнэ төлбөргүй зохион байгуулна гэж Нийслэлийн Залуучуудын хөглийн газраас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ:Нийслэлийн Залуучуудын хөглийн Газар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car