antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2017 Comments are off

Бямба гаригаас бүх иргэд автобусанд картаар зорчино

нийтлэсэн Admin

Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, дөрөвдүгээр сарын 1-нээс зөвхөн картаар зорчуулах болсон. Тодруулбал, ирэх бямба гаригийн өглөө гэхэд бүх автобус бэлэн мөнгөний хайрцаггүй үйлчилгээнд гарах юм байна. Тэгвэл энэ шийдвэртэй холбогдуулан иргэдийн санааг зовоож байгаа нэг асуудал бол карт борлуулах, цэнэглэх цэг хангалтгүй байдаг гэх асуудал юм.Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-иас тодруулахад, “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 449 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд 31-ээр нэмж 480 болгохоор ажиллаж байгаа. Мөн Нийслэлийн Тээврийн газраас хороодтой хамтран амьжиргааны түвшин доогуур иргэдэд 20 мянган карт үнэгүй тараахаар болсон” гэсэн юм.Түүнчлэн, Сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25 мянга, хүүхэд найман мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой болох аж. Тус картыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн “хэрэглэгчийн төв” болон “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Дүнжингарав, Драгон, Мишээл салбаруудаас худалдан авах аж.Харин нийслэлд түр ирж байгаа орон нутгийн иргэд тухайн орон нутгийн чиглэлд явдаг авто вокзалуудад байрлах “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр худалдаж авч, өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлээд карт худалдан авсан цэгтээ буцаан өгч, 3600 төгрөгөө авах юм байна. Картын хэрэглээнд бүрэн шилжсэний дараа нийтийн тээврийн хяналтыг эрчимжүүлэх юм байна.Мөн  төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох, албадан ажил хийлгэх арга хэмжээ авах юм байна.  Зөвхөн карттай хүнийг л автобусанд зорчуулах ба бэлэн мөнгөөр огт үйлчлэхгүй аж. Смарт картны үнэ “.?? төгрөг байсныг 2000 төгрөгөөр худалдхаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car