Хаврын улирал ирж хуурайшилт их байгаагаас үүдэн гал түймэр ихсэх болсон байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр өнгөрсөн 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 136 дуудлага бүртгэгджээ. Мөн обьектын гал түймэр 121 удаа гарсан байна.Эдгээрээс хамгийн томоохон хэмжээний гал түймэр гуравдугаар сарын 12-нд СБД-ийн тавдугаар хороонд байрлах Саруул худалдааны төвийн 24х60 метрийн хэмжээтэй хоёр давхар сендвичин барилгын хоёрдугаар давхар, дээврийн хэсэгт гарсан аж. Харин шуурхай ажиллаж унтраасны дүнд уг обьектын нэг давхрын 11 павилионы 62 лангуу, хоёрдугаар давхрын 13 павилионы хамт гал түймэрт өртүүлэлгүй авран хамгаалсан байна.
ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН
Холбоотой мэдээ
Comments are closed.