antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2017 Comments are off

Мосул дахь довтолгоонд 200 хүн амиа алдсан бололтой

нийтлэсэн Admin

Н.МӨНХЖИН

АНУ-ын нисэх хүчин гуравдугаар сарын 17-нд “Исламын улс” бүлгийн гол түшиц газар болоод байгаа ИракийнМосул хотыг довтолжээ. Уг дайралтад олон арван энгийн иргэн амиа алдсан байж болзошгүй байна. Пентагонагаарын довтолгооны үр дагаврыг судлан шалгах тусгай хороог байгуулсан тухай мэдэгдэв. “Амь үрэгдсэнхүмүүсийн дунд энгийн иргэд байгаа тухай мэдээллийг олон улсын цэргийн эвсэл түгшингүй хүлээж авлаа. Энэхэргийг албан ёсоор шалгаж эхлээд байна. Энгийн иргэд амь насаа алдсан нь үнэн эсэхийг шалган тогтоох болно” хэмээн АНУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлалын мэдэгдэлд онцолсон байна.

Иракийн эрх баригчдын хүсэлтээр Мосул хот орчмын алан хядагчдын байрлалд цохилт өгсөн аж. Энэ довтолгоондолон энгийн иргэн амь үрэгдсэн тухай мэдээлэл ирсэн ч АНУ үүнийг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. “Одоогоор бид зөрүүтэй мэдээллийг нягтлан шалгаж байна. Мосул орчимд хийсэн бүх довтолгоо, түүний хохирол, үр дагаврыг нарийвчлан шалгаж байна” хэмээн Пентагоны төлөөлөгч хэвлэлд ярьжээ.

АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл гуравдугаар сарын 17-23-ны хооронд Мосул дахь хэт даврагчдын байрлалд хэд хэдэн удаа цохилт өгчээ. Довтолгооны хохирлыг судлан шалгах хороо энэ бүх өдрүүдэд юу болсныг нягтлахаар болсон аж. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудаас мэдэгдэж буйгаар, дээрх агаарын довтолгооны улмаас 200 орчим хүн амиа алдсан, тэдний дотор маш олон энгийн иргэд байгаа гэж байна. Энэ нь сүүлийн 13 жилийн доторх хамгийн өндөр хохирол, үзүүлэлт юм. Хамгийн сүүлд АНУ-ын нисэх хүчин 2003 онд хамгийн их хохирол учруулж байсан билээ. Иракийн арми олон улсын цэргийн эвслийн дэмжлэгтэйгээр Мосул хотыг лалын дайчдаас чөлөөлөх ажиллагааг явуулж байгаа. Засгийн газрын цэрэг хотын гүн рүү нэвтэрч орсон тухай мэдээ иржээ. Гэсэн хэдий ч тус бүс нутагт лалын босогчид хориглон тулалдсаар байгаа юм. Мосул хот орчимд 600 мянган энгийн иргэн байсаар байна. “Исламын улс” тэргүүтэй лалын босогчид 2014 онд нефтиэр баялаг Иракийн хойд хэсгийн Мосул хотыг эзэлж авсан юм. Тэд нефть арилжиж Ирак, Сири дахь дайнаа санхүүжүүлсээр иржээ. Мосул хотыг лалын босогчдын гараас салгаж авбал тэд санхүүгийн гол эх үүсвэрээ алдаж ялагдахад ойрхон болно хэмээн үзэж байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car