antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 24, 2017 Comments are off

Өнөөдөр дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр. Улсын хэмжээнд бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалтыг 2013 онд 100 мянган хүн амд 254 гэж тооцоолж байсан ч, 2014-2015 оны хооронд хийсэн судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь бүх насны 100 мянган хүн ам тутамд 757 байна. Энэ нь гурван сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс ч олон хүн амьдарч байна гэсэн үг юм.Жил тутам сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын группт орох тоо нэмэгдэж байгаа, тэр дундаа 70-аас дээш хувиар группт орох нь улам бүр өссөөр байна. 2016 онд нийт 2380 өвчтөн группт орсноос 2166 нь 70 хувиас их, 214 нь 50-69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг судалгаагаар харуулжээ.Монгол Улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог байна. Сүүлийн таван жилд хийсэн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгааг тогтоожээ. Үүнээс 2393 тохиолдол буюу 59.4 хувь нь нийслэлд бүртгэгдсэн аж. Өнгөрөгч 2016 оны байдлаар, нийт 4669 хүн сүрьеэ өвчнөөр өвчилж эмчилгээнд орсноос 550 нь 0-15 хүртэлх насны хүүхдүүд байсан аж.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car