antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2017 Comments are off

Монголын геологи хайгуул 2017 чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байна

нийтлэсэн Admin

“Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2017” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. 2009 оноос хойш амжилттай зохион байгуулж ирсэн тус чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд 3 хоногийн турш үргэлжилнэ.

“Монголын Геологи, Хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд:
– Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
-Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
– “Хайгуулчин”сэтгүүл
– Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
–  Зураглалын шилдэг баг шалгаруулах
-Хайгуулын шилдэг баг шалгаруулах
-Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
– “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
-“Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”үзэсгэлэн
–  Мэргэшүүлэх сургалт
-“Цэцээ гүн”спорт, гео-аяллыг зохион байгуулах юм байна.

Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг:

  • Засгийн газрын цаг, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, хөрөнгө оруулалтын орчин ба нөхцөл байдал, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, хандлага зэрэг агуулга бүхий илтгэл, хэлэлцүүлэг болно
  • Эрдэс баялгийн салбарын тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалтын орчин, бэрхшээл, боломж, шийдэл, хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлого, томоохон төсөл хөтөлбөрийн талаар чуулга уулзалтад оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж гарсан үр дүн, санал дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөмж” гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулан ажиллана.
  • Илтгэл, хэлэлцүүлэгт оролцогчид:
  • Улсын их хурал, Засгийн газрын гишүүд
  • Төрийн захиргааны төв байгууллагууд, засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд
  • Элчин сайдын яам, өргөмжит консулууд
  • Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд
  • Эрдэс баялгийн салбарын тэргүүлэх эрдэмтэд, судлаачид, зөвлөх ба мэргэшсэн инженерүүд, геологчид, уурхайчид
  • Хөрөнгө оруулагч, хайгуул болон ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч гадаад дотоодын хайгуул, уул уурхайн компаний төлөөлөл байна.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төслөө танилцуулах, хөрөнгө оруулагч олох, хамтран ажиллах байгууллагаа сонгох боломжийг бүрдүүлэх зорилготой хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.

Өнөөдөр 16 цагийн байдлаар:

-Геологи хайгуулын хэлтсийн үйл ажиллагааны өнөөгийн байдал: /Д.Алтанхуяг /PhD/

-Гео мэдээллийн сангийн өнөөгийн байдал, хэтийн төлөв: /Г. Золсайхан/

-Австралийн геомэдээллийн сан: /Эндрю Жонс/

-Геологи уул уурхайн кадастрын өнөөгийн байдал, цаашдын зорилго: /Д.Мөнхтамир/ гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд албаны хүмүүс илтгэлээ тавьж дууссаны дараа зочдоос санал сэтгэгдэл мөн илтгэлийн хүрээнд лавлаж тодруулах зүйлсийг асууж хэлэлцсэн юм. Чуулга уулзалтын эхний өдөр 18 цагт өндөрлөж маргааш буюу баасан гарагт 09 цагт Корпорейт Конвеншн Төвд эхэлнэ.

Эх сурвалж:Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car