antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2012 Comments are off

Гишүүд тунирхав

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүд заримдаа бага ангийн сурагчид шиг аашлах нь энүүхэнд. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралданы үеэр эрхэм гишүүн Су.Батболд гэнэт тунирхав. Ойролцоо суудаг гишүүн Д.Оюунхорол түүнийг ажил хийлгэхгүй “дарамтлаад” хэцүү байна гэнэ. Гэнэтхэн л Су.Батболд гишүүн “Энэ чинь болохгүй байна” хэмээн УИХ-ын дарга руу харж, бүр ширээгээ хэд хэд алгадаад авав. Харин нөгөө талын жигүүрээс Л.Гүндалай гишүүн “Чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм” хэмээн Су.Батболд гишүүнийг загналаа.

УИХ-ын дарга тунирхуу гишүүддээ хариу өгөхгүй болохоор Су.Батболд гишүүн хавтсаа сугавчлан танхимаас гарч одов. Д.Оюунхорол гишүүн ч араас нь гайхан харсаар хоцорсон. Гишүүд юунаас болж ийнхүү аяглацгаасан нь тодорхой бус үлдсэн юм. Тэдний яриа микрофоноос хол, “орон нутгийн” шинжтэй болж өнгөрсөн хэрэг.

                            Д.ОЮУН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car