Сонгинохайрхан дүүргийн нутаг дэсгэрт байрлах “Хангай” захын хашааны хаалганы гадна энэ сарын 21-ны шөнө нүцгэн эмэгтэйн цогцос олдлоо гэсэн иргэний дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу СХД-ийн тус хорооны цагдаа нар хэргийн газарт очжээ. Эх сурвалжийн ярьж буйгаар 35 орчим настай эмэгтэйн хоолой нь боогдсоноос болж нас барсан байдалтай цогцос олджээ. Одоогоор амиа хорлох гэж өөрийнхөө хоолойг нарийн оосроор боосон уу эсвэл хүний гарт амь алдсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Цогцсыг шүүх шинжилгээнийхэнд хүлээлгэн өгсөн бөгөөд юунаас болж амиа алдсан нь задлан шинжилгээгээр тодорхой болох юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.