Дэлхийн цаг уурчдын өдөр тохиож байна. Энэ жил “Уур амьсгал таны төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг угтан Ус цаг уурын хүрээлэнгээс эрдэм шинжилгээний бага хурал, ажил мэргэжлийн уралдаан зэрэг ажлыг 3 сарын 22 өдөр зохион байгуулжээ. Мөн уралдааны шилдгийг шалгаруулж шагнал гардуулах аж. Манай улс 1962 оноос анх энэ өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд дэлхийн ус, цаг уурчдын өдрийг 189 орон тэмдэглэдэг гэнэ. Эдгээр орнууд нь зургаан бүсэд хуваагдан, байгаль цаг уурын үзэгдлийг ажиглах, судлах, урьдчилан мэдээлэх зэрэг олон улсын, бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын харъяа мэргэжлийн байгууллагууд юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.