antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2017 Comments are off

Ямар ч гоё эмээл үхэрт зохидоггүй

нийтлэсэн Admin

Буддизмыг түвдүүд ид шид, гүрэм дором, мэргэ төлөг гэх мэт луйвар болгоод, түүнийг нь монголчууд авч бүрзавхруулсан. Өнө эртнээс хуваргууд сахил санваараа ягштал сахиагүйгээр үл барам шашныг олз ашгийн хэрэгсэлболгосон. Лам нар ажил хөдөлмөрөөс зайлсхийж, биеийн амрыг хөөж, тэр ч бүү хэл, завхайрч, халдварт өвчинтарааж, айраг шүүсээр бульдуулж амьдарчээ. Зовсон хүнд лам нар бодит байдлаар туслахын оронд тангадааршүлэглэсэн ерөөл уншиж, хариуд нь эд хөрөнгө, мал хуй авч, зовлонд учирсан хүмүүнийг давхар хохироож байв. Хамгийн бузар нь лам нарын өргөл барьцанд шунасан бусармаг үйлдэл Будда багшийн сургаалд маш харш, цээрлэдэг нүгэл нь юм.

Гэхдээ хуваргууд энэ хилэнцээ өөрсдөө эдэлсэн. Гучин хэдэн онд лам нарыг хоморголон устгахад ухаантай заримхуваргууд “Бидний буудуулах нь долоон зөв өө. Бурхан шажнаа лам хуваргууд бид даанч дэндүү бузарласан юм. Тиймээс бид үйлдсэн үйлийн лайгаа өөрсдөө биеэрээ эдлэх ёстой” хэмээн айлдаж, егүүтгэлийг бодь сэтгэлийнтэнхээгээр хүлээж авсан байдаг. ХХ зууны эхээр амандаа маанигүй алгандаа падгүй чинээлэг хүмүүс хээлхахуулиар гавж, аграм болдог муу ёрлосон бузар явдал дэлгэрсэн аж. Аль л сайхан хөөрөг лам нарт байсан ньнэгийг шивэгнэх бус уу. Том лам том хөөрөг эдлэх ёстой мэт тэнэгрэл хавтгайрчээ. Энэ бол бурхны гүн ухаанхэрхэн дампуурсны өчүүхэн нэг илрэл. Бурхан багшийн ариун сургаал, аварга хөөрөг хоёр ямар ч холбоогүй. Ламхүн гэх илүүдэл жинтэй, хоолойгоо шахсан нэгэн хойморт янцаглан ямбалах ёстой мэт сохор бишрэлд мухарсүсэгтэн залбирна.

Тэгэхээр монгол хүний ясны өөдгүй ааш араншинд нигүүлсэнгүй шашин хүртэл тохирсонгүй. Жинхэнэ хуварга, жинхэнэ шүтлэгтэн байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ дэндүү цөөхөн биз ээ.

Монгол хүн тууштай биш бөгөөд хуурамч зан­тай. Одоогийн залуус өвөг дээдсийнхээ шаш­ныг голж, жинхэнэ ша­шин­тай учирлаа хэ­мээн өөр шашинд орж бай­на. Яагаад гэвэл эдгээр залуус бурхныхаа шашны сургаалиас юу чмэдэхгүй юм чинь христийн шашинтай юугаа дүйцүүлж, юугаа зэрэгцүүлэх билээ. Аль ч шашны онолыг огтмэдэхгүй харанхуй хүмүүс аяга хоолны төлөө гүйж, хоёр шашныг хоёуланг мэхлэж буй нүгэлт явдал. Гадны шашинтүгээгчид аяга хоол, арав таван ногоон өгч өөртөө татдаг бол манай сүм хийдүүд аяга цайны нь хэдэн бортөгрөгийг хуураад авчих нь.

Монголчуудын цусанд шингэсэн хуурамч араншин юмсан хойно шилдэг шашин хайгчид маань шинээр орсоншашнаа жинхэнээсээ шүтэхгүй шүү дээ. Энэ бол монгол авир. Эцэстээ шашин сонжигч маань гаднын шашныгмэхлэгч, бурхны шашнаас урвагч болж төгсөнө. Уг нь аль ч шашин буян үйлдэж, нүглийг тэвч гэж номлодог. Гагцхүүмонгол хүнд бусдын төлөө буян үйлдээд нүглийг тэвчих тийм энэрэнгүй шаргуу зан дутдаг. Зарим монголчуудяагаад бурхны шашныг голох болов? Бурхны номоор бол хэчнээн төчнөөн сахил сахих ёстой. Зовсон шаналсныгасрах, өлссөн цангасанд өглөг хайрлах гээд буян үйлдэх болно. Шунал тачаалаа хязгаарлах ёстой. Нэг үгээрхэлэхэд бурхны шашин шүтэгч өөрөө өөртөө бурхан болж, өөрөөсөө авралыг хайх нь залхуу атлаа цэнгэлддуртай хүнд ядаргаатай. Харин ертөнцийг бүтээгч, бүхнийг чадагч, Эзэн тэнгэрээс залхуу хүн гуйж гувшиж байгаадавралыг салгах нь биед амар. Бурхны шашныг дагагч бие, хэл, сэтгэлээ дайчилж бурхны хутгийг олохын төлөөцөхрөлтгүй бясалгах ёстой. Бүх нүглийг тэвчих ёстой. Энэ бол маш чанга тэвчээр шаардсан хэцүү сахил. Ийм хатуузарчим монгол хүнд бөөн лай санагдаж, угийн тууштай бус халирамтгай болохоор дорхноо бууж өгч гар өргөнө. Тэгээд бүхнийг чадагч Эзэн тэнгэрийг панаалдах санаа өвөрлөнө. Аргагүй л өөдгүй хүнээс гарах араншин мөнбиз?

Эзгүй их тал цөлийн тархай бутархай дураараа малчинд дэг журам баримтлах шаардлага гараагүй. Хуульсахихын ачийг хүртэж үзээгүй монгол лам хүртэл бас сахил сахих тэвчээргүй. Лам хүн олон сахил мөрдөх жаягтай. Хууль зөрчвөл бусдад хохирол нүдэн дээр учруулдаг бол ламын сахил амьдралаас хол-хийсвэр. Сахил санваараанэг бүрчлэн сахидаг лам эдүгээ Монголоос олоход бэрх. Лам хуварга нь сахилаа сахидаггүй, хар хүмүүс нь гаднадотны ямар ч онолыг мөрдөх чадваргүй, зоргоороо монголчууд дураараа мунхаглана. Ийм зан авирын далдынамин мөрөөдөл юу байдаг вэ гэвэл эрх дарх, эд хөрөнгө, зугаа цэнгэл, эцэстээ хамгийн гол нь ажил хөдөлмөрт алдзовлогоо зүдрээхгүй, тэгсэн атлаа тансаг амьдрахад оршдог.

Монголчуудад үр дүн нь хойч үедээ тусах сургаалын дагуу зүтгэх ёс суртахуун, тэвчээр байдаггүй. Буян үйлдэх гэжбиеэ жолоодохоос хулчийдаг. Учир иймээс амиа хичээсэн бэртэгчин аашаа далдуур шүтэн дагадаг. Гоё үгээролны толгой эргүүлээд биеийн амраар эрх мэдэлтэй, баян чинээлэг аж төрөх үзэл лам нар болон улстөрч­дөөсөгсүүлээд бүх монгол хүний ходоодны мухарт өмхийрөөд л байж байдаг. Эх орныхоо төлөө, ирээ­дүйн ач гучнарынхаа төлөө амь биеэ зориулах нь байтугай хөлсөө ч гаргахгүй амьтад. Ийм хүмүүс яаж эх болсон зургаанзүйл амьтныг өрөвдөх юм бэ? Иймээс монголчууд ядуу зүдүүгийнхээ бурууг гагцхүү өөрийн алд хар зовлогоос хай. Ямар ч гоё эмээл үхэрт зохидоггүйтэй адил нигүүлсэнгүй буддизм монгол хүнд тохирсонгүй.

Шашныг орхиё. Ардчиллыг аваад үз. Ардчилал зах зээлийн замаар замнаад арав гаруй жил өнгөрөхөд биднийамьдрал, ёс суртахуун юунд хүрэв? Өлсгөлөн, луйвар, хулгай, дээрэм. Энэ бүгд ардчиллаас ургаагүй. Гагцхүүмонгол хүний яс цусны зан араншингаас үүсч байна. Ардчилал монгол хүнд гологдов уу, эсвэл монголчуудардчилалд гологдов уу? Монгол хүн бурхан шашны сургаальд гологдсоноо хүлээвэл ардчилалд гологдож буйгааухаарахсан. Ухаарна гэдэг хөгжинө гэсэн үг. Монгол хүн бүхэн эх болсон зургаан зүйл амьтныг энэрэхээ байя гэхэдмонгол хүн ядаж монгол хүнээ өрөвдөхсөн. Хоцрогдож дэлхийн шившиг болсон эх орноо монгол хүн бүхэнөрөвдөж, нэгдмэл хүчээр өөд татах сан. Шашныг бузарласантайгаа адил бид ардчиллыг гутаав. Монголчуудардчилал зах зээлийн замыг сонгоод нүгэл үйлдсэнээс бус баялаг бүтээж базаав уу.

Өөдрөг үзлээр авч үзвэл бурхан-буддагийн сургаалаар гэгээрэхийн замыг дагах цаг тулгарчээ. Шарын шашин гэх Түвд-Монголын луйврын шашинтай зууралдахаа больё. Мунхаг сэтгэлээс хилэнц үүсдэг. Тэвчээр гаргаж мунхаглалаас хагацъя. Тэвчээр бол нүглийн цоож. Гэгээрсэн хүнээс сайн сайхан үзэл бодол, сайн сайхан ажил үйлс ундарна. Сайн сайхны төлөөх хүн бүрийн ариун зүтгэлийн нийлбэр улс орны дэвшил, бид бүхний амар амгалан болно. Бурхны сургааль ч ингэж номлож байна, ардчиллын онол ч ингэж ухуулж байна. Үхэр Монголд ямар ч шашин, ямар ч онол тохирохгүй гэсэн гутрангуй үзэл би сурталчлах гээгүй. Гагцхүү нигүүлсэнгүй өрөвч сэтгэлийг өөрөөсөө нээж, зан ааш, ёс сурта­хуунаа гэгээрүүлбээс бидний увайгүй мунхаг араншин зөөлөрч улс орон минь хөгжилд хүрэх зам мөрийг олно. Гэгээрсэн ард түмний эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг нэгдмэл чармайлт хүний сайхан чанар буюу бурхны адисыг хүртэхэд ач тус болном.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car