antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2017 Comments are off

Зөв орчин /сэнхрүүлэх эссэ/

нийтлэсэн Admin

Орчин ямар байна, та тийм л байна. Хүмүүн бид бүхнийг байнга орчин тойрон оршиж байдаг бөгөөд хуучинаар оршиж байсан орчинд та орж болох бөгөөд бас шинээр орчинг бүрдүүлж чадах хүчин танд бас байдаг.Ямар орчинд та аж амьдралаа бэхжүүлж тордоно таны аж амьдрал яг л тийм байх болохоор өөрийнхөө хийж буй бүх үйлс болон бодон төлөвлөж байгаа зорилго бүхнээ өөрийн сэтгэл зүрхэндээ тунгаан бясалгаж чадваас таны орчин маш зөв байдлаар оршин тогтнохын үндэс тавигдаaд зогсохгүй бусдад үлгэр дууриал болж таны орчин зөв байдлаар оршин тогтнох болно. Маргааш юу хийх гэж байгаа болгоноо дотороо зөв үү? буруу юу? гэдгийг бодож сурваас таны үйлс хэрэгт алдаа дутагдал бага байхаас гадна зөв орчинг бүрдүүлэх эх үндэс тэндээс л ундарахыг ойлгож сурах хэрэгтэй.

Амьдралд аливаа ажил үйлс зөндөө, учирч нөхөрлөх найзууд олон таарах тул өөрөөсөө илүүтэйдээ нь нөхөрлөхийг дээдэд үзсэнээр таны орчин бат бэх оршихоос гадна таны ухаан бодол болон сэтгэл санаа уужим болж цэцэглэх нь гарцаагүй. Түм буман ертөнцөд янз бүрийн нөхцөл байдалтай төрөл бүрийн орчин ахуй оршиж байдаг. Таны эргэн тойронд гэр бүлийн орчин, найз нөхөдийн орчин, ажил хөдөлмөрийн орчин гээд л бүх л анги давхрагад орчин оршиж байдаг боловч хүн тус бүрд харилцан адилгүйгээр үйлчилэхдээ зөвхөн таны зан харилцаа ,ёс зүй,  ухамсар оюунтай зохицолдох буюу үл зохицолдон оршдог.

Тиймээс өөрийн амьдралынхаа өдөр бүрийг тордон арчлан цэцэглүүлэж үр шимийг нь хүртэн аж төрөхийн тулд зөв орчинг эрэн хайх буюу зөв орчинг буй болговол таны цорын ганц дээдийн дээд хүсэл болох аз жаргалд хүргэж өгөх гүүр тань болно.

Орчин болгон адилгүйгээр танаас зан харилцаа,ёс зүй болон оюуны ухамсарыг шаардах бөгөөд зөв орчинд орох эсхүл таны шинээр бүтээх гэж буй орчины бүх л нөхцөл бололцоо ганцхан танаас шалтгаална гэдгийг мартаж болохгүй.Орчин гэдэг энэ нэр үгний цаана бүх л бүтэн өгүүлэхүүн өгүүлэгдэхүүн байгаа болохоор тэр бүхнийг энд бичих нь уншигч таныг залхаана гэдэг нь лавтай учир зөвхөн энд өөрөө өөрөөрөө зөв орчинг бий болгох тухай бичиглэх гэсэн юм. Сайн хүнийг олж танихад бэрх байдаг болохоор өөрийн зөв орчинг бүрдүүлэхийн тулд таны хийх эхний алхам бол харилцаж буй хүнээ сайтар шинжихийн ялдамд бусад хүмүүстэй хэрхэн нөхөрлөдөгийг ажиглавал зохино. Тэрхүү хүмүүн өөр бусадтай муухан харилцаж байна уу?эсхүл сайн харилцаж байна уу? гэдгийг зан харилцааны угаас язгуур сэтгэлийг нь шинжэх хэрэгтэй. Язгуур сэтгэлийг нь үл ойшоон зөвхөн өнгөцхөн дүгнэлтийг гаргавал алдаа болох нь дамжиггүй. Муу хүмүүс аливаа нөхцөл байдалд жинхэнэ нүүрээ халхлаж сурсан байдаг болохоор та андуурч болзошгүйг анхаар!Иймээс өөрөөсөө дээд хүмүүнтэй нөхөрлөвөл илүү ихийг мэдээд зогсохгүй таны оюун ухаан тэр хэмжээгээр тэлэх учир зөв орчинд орох буюу зөв орчинг буй болгоход амар буйзаа.

”Ном бол ертөнцийг харах цонх мөн” М.Горькийн сүүрс алдан хэлсэн энэ үгний цаана жинхэнэ өөрийн зөв орчинг бүрэлдүүлэх уг үндэс оршиж байна. Зөв орчин ахуйг бүрэлдүүлэхийн тулд та өөрөө зөв чигтэй байх ёстой. Энэ бол таны хийх хоёрдахь алхам юм. Ном болгоны дотор эх зохиогчын нүсэр их хөдөлмөр болон авъяас мэдлэг оюун нь шингэсэн байдаг болохоор та өөртөө хэрэгтэй бүхнээ номноос ядах юмгүй олж болно. ”Би өөрөө ертөнцийн тайлал”гэж Ц.Бямбажаргал анд маань бас л сүүрс алдсан шиг та өөрөө бүх юмны эхлэл гэдгийг өөртөө сануулж байвал зөв орчин ахуйг бүрэлдүүлж чадах болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car