2017 оны ЭЕШ-ын цахим бүртгэл улс орон даяар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний 18.00 цагт дуусна. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийг 30 гаруй мянган сурагч төгсөнө. Харин өмнөх оны болон гадаадын сургууль төгсөгчдийг тооцвол нийт 40 орчим мянган суралцагч шалгалт өгөх тооцоо гарчээ.Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтыг хүүхэд бүр заавал өгсөн байх шаардлагатайбөгөөд босго оноогүй болсон. Дараагийн нэг өөрчлөлт нь өмнө нь багшийн цахим шуудангаар бүртгүүлдэг байсан энэ жил заавал өөрийн хаягаар бүртгүүлж, ингэхдээ заавал хоёр гар утасны дугаар оруулах шаардлага тавьж байгаа гэнэ. Сэдэв даалгаврын хувьд англи, орос, монгол хэлний шалгалтын зарим агуулгад сонсох даалгавар нэмэгдсэн байгаа. Тодруулбал, 10 хичээлээс монгол, англи, орос хэлний сонгосон бол сонсох төхөөрөмжийн тусламжтай зарим даалгавраа гүйцэтгэж, хариултын хуудсыг бөглөх юм байна.Сонсох даалгаврын тухайд өнгөрсөн жил туршилтын журмаар авсан. Шалгалтын байрны тоног төхөөрөмж суурилуулалт сүүлийн гурван жил засварлан бэлтгэж байгаа аж. Засгийн газрын тогтоолоор Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтыг авдаг. Эх хэлний боловсролыг дээшлүүлэх үүднээс ач холбогдол өгч байгаа хэрэг юм. Түүнээс босго оноогүй гээд Монгол хэлний дагуу мэргэжил эзэмших хүүхдүүд их, дээд сургуулиудад босго оноогүй орно гэсэн асуудал байхгүйг албаныхан дуулгалаа.Улаанбаатарт 28, хөдөө орон нутагт 22 гээд нийт 50 байршилд шалгалт авахаар бэлтгэл ажлаа хангажээ.ЭЕШ-ын бүх байранд камер, даалгавар сонсох төхөөрөмж, сүлжээ сарниулагч, утас болон металл илрүүлэгчийг суурилуулсан байна. Түүнчлэн жил бүр ТЕГ, ЦЕГ-тай хамтран ажиллаж, материалын нууцлалыг хадгалдаг аж.

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН