antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2017 Comments are off

“Нэг бүс, нэг зам” дэлхийн эдийн засгийн төлөвийг өөрчилнө

нийтлэсэн Admin

        БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ирэх тавдугаар сард болох бүс нутгийн интеграцийн асуудлаарх олон улсын эдийн засгийн “Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтад хэд хэдэн орны дээд хэмжээний 25 гаруй төлөөлөгч оролцох тухай “ТАСС” агентлаг мэдээллээ. Тэдний дотор ОХУын Ерөнхийлөгч Владимир Путин байх ажээ. БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин “Чуулга уулзалт ирэх тавдугаар сард Бээжинд болох бөгөөд хамтын ажиллагааны чухал суурь болох ёстой. Бид гадаад орнуудын өндөр дээд хэмжээний 25 төлөөлөгч болон бусад 1200 төлөөлөгчийг урихаар төлөвлөж байна. Чуулга уулзалт амжилттай болно” гэдэгт найдаж байна гэжээ. Харин тэрбээр яг хэдэн орны төлөөлөгч уг чуулга уулзалтад оролцохыг тодруулсангүй.

Үүнээс өмнө ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов “Владимир Путин Торгоны замын чуулга уулзалтад оролцохдоо Хятадад хийх ажлын айлчлалаа хамтатгах төлөвлөгөөтэй байгаа. БНХАУ-аас “Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтад оролцох урилгыг Оросын Ерөнхийлөгч хүлээж аваад, түүнд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн, түүнчлэн чуулга уулзалтын үеэр болох хэлэлцүүлэгт оролцох бодолтой байгаа бөгөөд хоёр талын ажлын айлчлал, Си Зиньпин даргатай хэлэлцээ хийхэд бэлтгэж байна” гэж ярьсан байна. БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хү Чэнь “Уг чуулга уулзалт нь манай улс анх удаа “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтыг гол сэдвээ болгосон хамгийн дээд зэрэглэлийн олон улсын чуулга уулзалт байж, дэлхий болон бүс нутгийн эдийн засагт тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийн даяаршлыг тогтвортой дэмжихэд чухал ач холбогдолтой” гэжээ.

БНХАУ-ын Худалдааны яамны статистикаар 2016 онд БНХАУ болон “Нэг бүс нэг зам”-ын зам дагуух орнуудын импорт экспортын нийт хэмжээ зургаан их наяд 300 тэрбум юаньд хүрч, 0.6 хувиар нэмэгджээ. Уг зам дагуух орнуудад хийсэн шууд хөрөнгө оруулалт 14.5 тэрбум ам.доллар болж, БНХАУын гадаад улсад буй нийт хөрөнгө оруулалтын 8.5 хувийг эзэлжээ. Хятадын аж ахуйн нэгжүүд “Нэг бүс нэг зам”- ын зам дагуу 20 оронд эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 56 бүсийг байгуулжээ. Тэдний нийт хөрөнгө оруулалт 18.5 тэрбум ам.долларыг давсан бөгөөд тухайн орнуудад 1.1 тэрбум ам.долларын татвар хураамж болон 180 мянган ажлын байрыг бий болгосон аж.

“GOLDMAN SACHS” ТЭРГҮҮН АСАН, ЭДИЙН ЗАСАГЧ ЖИМ О’НИЛ

        БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачлага дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг бүрэн өөрчилнө гэж Жим О’Нил үзэж байна. Тэрбээр “Дэлхийн эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж, АНУ-аас хараат байдал өөрчлөгдсөөр байна. “Нэг бүс, нэг зам” санаачлага дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг өөрчлөхөөс гадна олон улсад үр өгөөжөө өгнө. БНХАУ бол дэлхийн худалдааг давамгайлдаг. Түүнчлэн тус улс Европын олон орны хувьд хамгийн дотнын худалдааны түнш. ХБНГУ-ын өнгөрсөн жилд гаргасан худалдааны тайлан мэдээнээс олон сонирхолтой баримтыг харж болно. Тайланд БНХАУ Германы ноймор нэг худалдааны түнш болсон тухай дурдсан байдаг. БНХАУ экспорт, импортын хэмжээгээр АНУ, Франц зэрэг Европын хүчирхэг эдийн засагтай орныг аль хэдийнэ ардаа орхисон. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хамгийн оновчтой арга бол чөлөөт худалдааг дэмжих. Их Британи Европын холбооноос гарснаар эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдалтай тулгарч байгаа. Үүнээс гарахын тулд Азийн орнуудтай тэр тусмаа БНХАУтай худалдааны харилцаагаа сайжруулах хэрэгтэй. БНХАУ дэлхийн худалдааны салбарт гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж эхлэх цаг нь боллоо” гэжээ.

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ КЛАУС ШВАБ

        “БНХАУ-ын эдийн засаг хүчирхэгжиж АНУтай эн зэрэгцэж эхэлнэ” гэж онцолжээ. Тэрбээр “АНУ-д төр засаг солигдож, Барак Обамагийн удирдлага дор АНУ-ын экспорт өнгөрсөн хугацаанд 60 хувиар өссөн юм. Үүнээс БНХАУ-д гаргах экспорт 150 хувиар өссөн нь олон улсын худалдааны өсөлтөд гарсан онцлох үзүүлэлт болж байна. Хэдий тийм боловч Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Барак Обамаг “Зорилгоо биелүүлж чадаагүй, шинэ ажлын байр хангалттай бий болгоогүй” гэж шүүмжилж байв. АНУ дэлхийн нийт улсын дөрөвний нэгтэй худалдаа хийдэг. Хэрэв худалдаандаа хориг саад тавьж эхэлбэл дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш нь чангаах эрсдэлтэй” гэжээ.

ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР НИАЛЛ ФЕРГУССОН

         “2014 оны байдлаар АНУын хэрэглээний зардал 68.88 хувьтай байхад БНХАУ-ын хэрэглээний зардал 37.71 хувь, АНУ-ын хөрөнгө оруулалтын хэмжээ 14.43 хувь байхад БНХАУ-ынх 47.33 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, АНУ их хэрэглэж, БНХАУ их хадгалж байна гэсэн үг юм. БНХАУ их хэмжээгээр үйлдвэрлэдэг боловч бага хэмжээгээр хэрэглэдэг нь үүнээс харагдаж байна. Хятадууд экспортолдог бол америкчууд импортолдог, хятадууд хадгалдаг бол АНУ үрдэг, хятадууд зээлдүүлдэг бол америкчууд зээлдэг” гэж тодорхойлж болно. Гэвч энэ байдлаараа удаан үргэлжилж болохгүй гэдгийг Хятад, АНУ хоёр хоёул ойлгон тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Хятадын хувьд эдийн засгийн өсөлтийн шинэ загварыг боловсруулах хүрээнд уламжлалт үйлдвэржилтийн системийг халан шинэ санаа, технологи дээр тулгуурлан эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой байна. Учир нь, Хятад үйлдвэржилтийн системийг бүрэн утгаар хэрэгжүүлж, эдийн засгийн хангалттай сайн өсөлтийг үзүүлсэн ч нөгөө талдаа хүрээлэн буй орчин, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг сөрөг үр дагаврыг дагуулжээ. Харин АНУ-ын хувьд санхүүгийн зах зээлд хэмжээнээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулснаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөг үзүүлсэн” гэв.

Ц.Даваасүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car