Олон жил дуншсан ОХУ-ын иргэн С.В.Паушокт холбогдох татвараас зайлсхийсэн хэргийг өнгөрсөн жил хаасан байгаа. Тухайн үед С.В.Паушокийн компанийг 300 сая ам.доллараар худалдан авсан монголчууд хоёр сарын хугацаанд “Бумбат”, “Восток нефть газ”-ийн татварын гурван тэрбум төгрөгийн өрийг барагдууллаа гэх мэдээлэл гарч байлаа. Тус компанийн өр барагдуулах Ажлын хэсгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр ахалсан байдаг. Гэтэл “Алтан дорнот Монгол”, “Монгол газар” хооронд мөн асуудалтай байсан бололтой. Дээрх компаниудтай холбогдох хэрэгт эрүү уусгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлжээ. Тэднийг байгаль орчинд хор нөлөө үзүүлсэн хэмээн ийн шалгаж байгаа бололтой.
Д.Сүхбаатар
Холбоотой мэдээ
Comments are closed.