antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 Comments are off

Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулсны дараах дөрвөн асуулт

нийтлэсэн Admin

Н.МӨНХЖИН

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх авлигын хэрэгт орооцолдоод байсан Ерөнхийлөгч Пак Гын Хэг албантушаалаас нь огцруулав. Ийнхүү ардчилсан зарчмаар сонгогдсон анхны эмэгтэй лидер авлигын хэргээр шүүгдэжмагадгүй болжээ. Хойд Солонгос, Хятадтай харилцаа хурцдаж, өмнөдүүд АНУ-тай хамтран цэргийн хээрийнсургууль хийсэн шуугиантай үед тэрээр огцорч байна. Өмнөд Солонгост юу болж байна вэ? Пак Гын Хэгийногцролтын дараа улс орон, бүс нутагт юу болж болох вэ?

Яагаад ийм юм болов?

-Ерөнхийлөгчийг авлигын хэргээр улс төрийн хариуцлагад татах парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн шүүхбаталлаа. Энэ хэрэгт түүний дотны найз эмэгтэй Чой Сун Сил бас холбогджээ. Пак Гын Хэ Өмнөд Солонгосын томкомпаниудыг дарамталж, Засгийн газарт хандив өргүүлэхийн тулд найз эмэгтэйтэйгээ зөвлөлдөж шийдвэр гаргадагбайсан гэж байна. Хоёр эмэгтэй ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэдүүлж байгаа аж. Чой Сун Сил Сөүлийнтөрд ямар нэг албан тушаал хашдаггүй ч албаны, нууц баримт бичигтэй чөлөөтэй танилцдаг байжээ. Парламентдээрх санал хураалтын дараа Пак Ерөнхийлөгчийн эрх мэдлээ алдсан бол одоо халдашгүй дархан эрхээ алдажшүүхэд дуудагдаж магадгүй боллоо. Үндсэн хуулийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт “Экс Ерөнхийлөгч ард түмнийитгэл найдвараас урвасан. Хуулийг ноцтой зөрчсөн” хэмээн мэдэгджээ.

Одоо юу болох вэ?

-Өмнөд Солонгосын дараагийн Ерөнхийлөгчийг 60 хоногийн дотор сонгох ёстой. Нэр дэвшигчид ч бараг бэлэнболоод байна. Пак Гын Хэгийн консерватив намынхан түүнийг дэмжигчид болон түүнээс зайгаа баригчид гэсэнхоёр хэсэгт хуваагджээ.

Сүүлийн судалгаагаар, 2012 онд Пактай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан Ардчилсан намын даргаМун Жае Ин дараагийн төрийн тэргүүнээр сонгогдох магадлалтай болж ирэв. Пак Гын Хэ авлигын хэрэгторооцолдохын хэрээр Мун Жаегийн нэр хүнд дээшилсээр байгаа юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойшЕрөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Хван Ко Ан өмнөх Ерөнхийлөгчийн засаг захиргаанд хэтэрхий ойрхонхүн гэдгээрээ Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал багатай байна. Консерватив намынхан энэ хугацаанд эргэнсэргэж Ардчилсан намын эсрэг дорвитой эсэргүүцэл үзүүлж чадна гэдэгт тоймчид эргэлзэж байна.

Экс Ерөнхийлөгч шүүхэд дуудагдах уу?

-Магадгүй. Өмгөөлж хамгаалж байсан халдашгүй дархан эрх нь байхгүй болсон тул одоо түүнийг нягт мөрдөншалгахаар болж байна. Түүний найз Чой Сун Силийг авлигын хэргээр шалгаад эхэлсэн. Samsung-ийн өвзалгамжлагч Ли Жае Ён мөн улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор Пак Гын Хэгийн дарамт шахалтаар Чой СунСилийн буяны санд ихээхэн мөнгө хандивласан хэргээр шалгагдаж байна. Экс Ерөнхийлөгчийг ихээхэн хэмжээнийавлига авсан хэмээн үзэж байгаа аж. Samsung корпорац Чойн санд 36 сая доллар хандивласан гэж байна. ӨмнөдСолонгосын томоохон компаниудын захирлууд мөн хандивыг сая саяаар нь өгч байсан бололтой. Ийнхүү ӨмнөдСолонгос дуулиан, шуугианаар дүүрэн байгаа ч тус улсын ардчилал тогтвортой, эдийн засаг нь хүчтэй хэвээрбайна.

Бүс нутагт ямар өөрчлөлт гарах вэ?

-Хүйтэн дайны үеийн Өмнөд Солонгосын цэргийн дарангуйлагч Пак Гын Хэгийн охин Пак хойд хөршийнхөө өдөөнхатгалгыг хатуу сөрөн зогсч, Вашингтонтой илүү ойртон нөхөрлөж байлаа. Өмнөд Солонгосыг Пхеньяныдовтолгооноос хамгаалахын тулд АНУ энэ долоо хоногт пуужингийн хамгаалалтын нүсэр системийг ӨмнөдСолонгос руу илгээж эхэлснээ мэдэгдэв. Хятад улс үүнд дургүйцэж буйгаа мэдэгдсэн бол, АНУ аюулгүй байдлаахамгаалахын тулд Ази дахь цэргийн нөлөөгөө нэмэгдүүлэх хэрэгтэй болсон гэв. Одоо Пак Гын Хэ огцорсон тул эрхмэдэлд гарч ирэх магадлалтай Ардчилсан намынхан хойд хөршийнхөө зүг илүү аядуу, зөөлөн бодлого баримтлахнь тодорхой.

Ардчилсан намын лидер Мун Жае Ин Сөүлийн лидерээр сонгогдвол Хойд Солонгостой улс төрийн харилцааг түлхүү сэргээж байсан “Нарны бодлого”-ыг сэргээх магадлалтай байна. Пак Гын Хэ огцорсны дараа Хойд Солонгос тэр даруй мэдэгдэл хийж, экс Ерөнхийлөгчийг “Ердийн гэмт хэрэгтэн” хэмээн нэрлэжээ. Өмнөд Солонгосын шинэ Засгийн газрын бодлогоос хойд хөршийн ааш авир ихээхэн хамаарна хэмээн ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car