antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2017 Comments are off

Хайр дүүрэн бүх оддын нэгдсэн тоглолт

нийтлэсэн Admin

Жил бүрийн 3 сарын 18-ны өдөр Монгол эрчүүдээ, сайхан ханиудаа баярлуулдаг уламжлал тогтжээ.2017 оны ААВУУДАД, ХАНИУДАД зориулсан хамгийн том тоглолтоо “ХАЙР ДҮҮРЭН” гэж нэрлэлээ. Аавууд, эрчүүд, ханиуд баярлах эрхтэй хүндтэй  бүхий л хүмүүст зориулсан бүх оддын нижгэр тоглолт хүлээж байна. Хайраар дүүрэн уран бүтээлчид энэ өдөр, нэгэн тайзнаа хамгийн шилдэг дуунуудаа, хамгийн супер номеруудаа толилуулахаар бэлтгэж байна.  Хөгжмийн тунгалаг дуугаралт, хөгжилтэй хөтлөгчид, гол нь эрхэм хүмүүстэйгээ нэгэн үдшийг сэтгэлээ тайтгартал, хайраа дүүртэл өнгөрөөх сайхан мөч бол “ХАЙР ДҮҮРЭН”  тоглолт юм. Тоглолтонд  Монголын урлаг соёлын охь болсон шилдэг уран бүтээлчид болох нийтийн дуучид, хошин урлагийн продакшнууд оролцох юм. Ерөнхий зохион байгуулагчаар оюунлаг бүтээлүүдээр олон нийтэд танил болсон MAJESTIC PUBLISHING компани ажиллаж байна.Хэвлэлийн ажлыг “Бэмби сан” ХХК, Мэдээллийн дэмжигч байгууллагаар UBS, Боловсрол суваг, ТВ5, ТВ9, UBS TV, MN25, C1, TM зэрэг телевизүүд болон Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүх ФМ радио станциуд ажиллаж байна. Гэрийн багана ханийн түшиг болсон эрчүүдээ нэгэн үдэш хэзээ ч мартагдхааргүй сайхан баярлуулцгаая. Тоглолт 2017 оны 3-р сарын 17 өдөр 19:00 цагаас UB PALACE концертын их танхимд

 

 

ЭХ СУРВАЛЖ: ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car