antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2017 Comments are off

Эрүүл амьдралын хэв маяг “Бөөрний дутагдлаас” сэргийлнэ

нийтлэсэн Admin

“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өчигдөр тохиолоо. Дэлхий дахинаа 2006 оноос тэмдэглэж эхэлсэн эл өдрийг манай улс өнөө жил “Эрүүл амьдралын хэв маяг-Эрүүл бөөр” гэсэн уриан доор тэмдэглэлээ. Учир нь, цусны даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт зэргээс бөөрний үрэвсэл үүсдэг учир эрүүл амьдралын хэв маягийг сонгохыг эмч, мэргэжилтнүүд уриалжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд бөөрний өвчлөлөөр өвдөх тохиолдол эрс нэмэгдсэн. Гурван хүн тутмын нэг нь бөөрний ямар нэгэн эмгэгтэй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Өнгөрсөн онд гэхэд нийслэл хотын хэмжээнд бөөрний хурц дутагдалд орсон 55 хүн, архаг дутагдалд орсон 1060 хүн бүртгэгджээ.
Бөөрний өвчлөл халдварт бус өвчний эхний гуравт жагсаж байна. Улсын I эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 60-70 хувь нь энэ оношоор хэвтдэг аж. Иргэдийн дийлэнх нь бөөрний үрэвслийн эхний эсвэл эцсийн шатандаа эмнэлэгт хандаж байгаа нь анхаарал хандуулах асуудал болоод байгаа талаар эмч нар хэлж байна. Шалтгаан нь иргэд оношилогоо хийлгээд эмчилгээ хийлгэхгүй, хяналтад орохгүй байсаар эцсийн шатанд нь хүргээд эмнэлэгт ханддаг байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн албаны дарга С.Дулмаа бөөрний дутагдлаас сэргийлэх талаар “Эрүүл амьдралын хэв маягаар амьдарснаар хүн өөрийгөө ямарваа өвчин эмгэгээс хамгаалж чадна. Таргалалт, цусны даралт ихсэх, чихрийн шижин нь бөөрний дутагдлыг үүсгэдэг. Энэ бүхэн буруу хооллолтоос үүсэлтэй. Хамгийн наад зах нь, хүн 8-12 аяга усыг өдөрт ууж байх хэрэгтэй. Үүнээс бага ус уувал таны цус байнгын өтгөн байхаас гадна биед үүсэж байгаа хорны хэмжээг гадагшлуулахад бөөрөнд ачаалал үүсдэг. Мөн хүнсний ногоо, жимс жимсгэнийг зохистой хэмжээнээс 90 хувь бага хэрэглэж байна. Энэ нь биеийн хорыг саармагжуулдаг амин дэм бага тул дутагдал үүсгэж бөөрний үрэвслийг бий болгодог. Тиймээс эрүүл амьдралын хэв маяг, эрүүл хооллолт нь бөөрний өвчнөөс сэргийлнэ” гэв.
Бөөрний архаг дутагдал нь аажим явцтай, бөөрөнд бүтцийн өөрчлөлтүүд орж, үйл ажиллагааны дутагдал үүсэхийг хэлдэг. Эхний үед ямар нэг шинж илэрдэггүй бөгөөд нарийн шээсний шинжилгээгээр бөөрний үйл ажиллагааны анхны өөрчлөлтүүдийг илрүүлж болдог байна. Гэвч иргэд эмчилгээ хийлгэж, хяналтад ордоггүйгээс болоод өвчин нь даамжирч, сэдэрсний дараа буюу эцсийн шатанд эмнэлэгт ханддаг байна.
Нэг удаа өвдөөд хангалттай эмчлэхгүй байгаагаас өвчин улам архагшдаг. Ямар нэг архаг үрэвслийг тухайн үед нь зөв оношлоод, зөв эмчилгээ хийгээд тодорхой хугацаанд гам хийхэд бүрэн эдгэрнэ. Бөөрний үрэвслийг 100 хувь эмчлэх боломжтой. Эмчилгээний зардлыг төрөөс дааснаар гемодиализ болон цусны хавдартай боловч төлбөрийн боломжоос хамааран эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийн санхүүгийн хүндрэл багассан ч энэ өвчнөөр өвдөх хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг тэрбээр онцолсон юм.
Бөөр нь цуснаас бодисын солилцоонд хэрэггүй болсон хорт бодисууд болох азот, креатинин зэргийг шүүж шээс болгон ялгаруулдаг. Үүнээс гадна бөөр нь гормонууд ялгаруулан цусны даралт, цусны төлжилт, яс хэлбэржилтийг зохицуулдаг. Гэтэл олон өвчин, шалтгааны улмаас бөөрний үйл ажиллагаа алдагдаж хүн бөөрний дутагдалд ордог. Бөөр цуснаас хорт бодисуудыг шүүж шээс болгон ялгаруулах үйл нь алдагдаж, хүн шээсэндээ хордож эхэлдэг. Улмаар энэ нь үхэлд хүргэдэг байна. Үүний зэрэгцээ даралт зохицуулалт, давс эрдсийн солилцоо алдагдаж даралт ихсэх, цус багадах, ясны өөрчлөлт хавсран хоёрдогч хүндрэлүүд болох цус харвах, зүрхний шигдээс, цус багадалт, яс хугарах, сийрэгжих зэргээр хүндрэх нь элбэг байдаг ажээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car