Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд нийт 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 80 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд байгаа аж.
Харин манай улсаас нийт зургаан тамирчин хүч үзэх юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-д Ц.Наранжаргал нар зодоглоно.
Холбоотой мэдээ
Comments are closed.