antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2017 Comments are off

Цээлийн хөндийд 70 гэрэл зурагчин чууллаа

нийтлэсэн Admin

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/ энэ сарын 06 өдөр Төв аймгийн

Цээлийн хөндийд 70 гэрэл зурагчин чууллаа

Угтаалцайдам, Цээл сумын нутагт “Нүүдэл-2017” хаврын анхны фототур зохион байгуулаа.

МГЗНХ гишүүд дэмжигчдийн дунд “НҮҮДЭЛ”/NOMAD event/ төслөөр дамжуулж эрт үеэс уламжлан ирсэнөв соёлоо сэргээн таниулах,сурталчлах зорилгоор Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сумын ЗДТГ-тай хамтран орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх энэхүү гэрэл зургийн өдөрлөгийг зохион байгуулж, “Адуучин” тэмцээн болон тэмээний өв соёл, монгол нүүдлийг харуулсан бүтэн өдрийн арга хэмжээ амжилттай боллоо.

Төв аймгийн Цээл сумын нутаг ИХ Хангинахын өвөрт хаваржиж байгаа малчин Н.Саруулийн тэмээн сүргийг Монголын гэрэл зурагчид зорин очиж нүүдлийн соёл, талын нүүдэлчинамьдралын нэг өдрийг дуран авайдаа буулгав. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах үүднээс “Хөх морь трэйвл” ХХК сэдсэн санааг МГЗНХолбоо ийнхүү хэрэгжүүлсэн юм.

“Нүүдэл” төслийн гэрэл зургийн өдөрлөгт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн фотосэтгүүлч С.Цацралт тэргүүтэй гавьяат цолтон тав, гэрэл зургийн 70 орчим уран бүтээлчид хамрагджээ. Энэ удаагийн арга хэмжээнд Нийслэл хотоос гадна Сэлэнгэ, Төв, Дархан, Говьсүмбэр, Эрдэнэтийн гэрэл зурагчид өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирснээрээ онцлог байлаа. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-оос Шилийн гол аймгийн гэрэл зурагчин С. Найрамдал тэргүүтэй таван зурагчин нүүдлийн соёлын арга хэмжээг зорин иржээ.

Ийнхүү Цээлийн хөндийд анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр 70-иад фотосэтгүүлч, сурвалжлагчид, гэрэл зураг сонирхогчид чуулсан содон юм.

Цээлийг зорин гарсан уран бүтээлчид үдээс өмнө тэмээчин айлаар зочилж нүүдлийн ахуй соёл, зан заншил харуулсан зургаа буулгаж, үдээс хойш Угтаалцайдам, Цээл хоёр сумын адуучдын дунд зохиогсон Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Адуучин” нэвтрүүлэгт оролцлогчдын узргийн дуран авайдаа буулгасан юм.

МҮОНТ ээс улмжлал болгон зохион явуулдаг ” Адуучин” тэмцээнийг нэрт сэтгүүлч Л.Цагаандалай хөтлөн явуулсан сонирхолтой байв. Зэргэлдээ хоёр сумдын адуучин эрс Цээлийн хөндийн Талын хайрханы зүүн энгэрт адуучны авхаалж самбаа, эрийн зориг золбоо гарган өрсөлдлөө. Хоёр талаас 20 адуучин залуу тэмцээнд оролцсоноос Цээл сумын адуучин Н.Намсрай шилдэгээр шалгарлаа. Ивээн тэтгэчийн шагнал “Акума” аккумилатор болон гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн дээжээс урамшуулав. “Нүүдэл” фототурт МҮОНТ, “UBS” телевиз болон “Өнөөдөр”, “Ардчилал” сонин, өдөр тутмын мэдээллийн сайтууд дэмжин оролцов.

Гэрэл зургийн урлагаар Монголын нүүдлийн уламжлалт соёлыг олонд түгээж, түүгээр орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх ажлыг МГЗНХ уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цээлийн хөндийд 70 гэрэл зурагчин чууллаа

 

Цээлийн хөндийд 70 гэрэл зурагчин чууллаа

 

Цээлийн хөндийд 70 гэрэл зурагчин чууллаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car