antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2017 Comments are off

“Хуралдай” бондын төлбөр өнөөдөр хийгдэнэ

нийтлэсэн Admin

Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлөлт энэ сарын 21-ний өдөр хийгдэх ёстой. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд “Хуралдай” нэрээр гаргасан шинэ бондын  анхдагч зах зээлийн арилжааны төлбөр гуравдугаар сарын 9-нд буюу өнөөдөр  хийгдэх товтой байгаа.

Тодруулбал, 580 сая ам.долларын евро бондын 82.5 хувийг солилцоогоор буюу шинэ “Хуралдай” бондоор хаах процесс ийн өрнөж байна. “Хуралдай” бондоор нийт 600 сая ам.доллар босгож буй  бөгөөд 124 сая ам.доллар нь манай улсад бэлнээр орж ирэх юм.

Шинжээчдийн тодотгож буйгаар хөрөнгө оруулагчид  “Хуралдай” бондыг чамгүй сонирхож байгаа аж. Шинэ бондыг худалдан авсан хөрөнгө оруулагчдын тухайд 76 хувь нь АНУ-ынх, 18 хувь нь  европынх, 6 хувь нь азийн хөрөнгө оруулагчид байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car