“Оны шилдэг автомобиль” гэх жил тутмын уралдааны энэ удаагийн ялагчаар Peugeot 3008 кроссовер болжээ. Загварын гол шагналтан 319 оноо авсан ба шагналыг Женев хотын олон улсын авто салон нээгдэхийн өмнө гардуулдэг.
Бусад байрнууд нь ийм дараалалтай. Үүнд: Alfa Romeo Giulia седан (296 оноо), “Мерседес” E-Class (197 оноо) хоёр ба гуравт бичигдлээ. Эхний тавд “Volvo S90” ба “Citroen C”3 тус бүр 172, 166 оноотойгоор багтжээ. Дараалаад “Toyota C-HR кроссовер”, “Nissan Micra хэтчбек” жагсав.
Европын 22 орны авто машинаар мэргэжсэн 58 сэтгүүлчдээс бүрэлдсэн шүүгчид ялагчийг тодруулжээ. Өнгөрсөн 2016 оны Европын шилдэг машинаар Opel Astra хэтчбек шалгарсан байв.
Холбоотой мэдээ
Comments are closed.