antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2017 Comments are off

Туркийн тэтгэлэгт тэнцүүлнэ гэсэн амлалтад хууртахгүй байхыг анхааруулав

нийтлэсэн Admin
Энэ онд Турк Улсад тэтгэлгээр бакалаврын зэргээр суралцуулах хөтөлбөрийн бүртгэл энэ сарын нэгнээс эхэлсэнтэй холбогдуулж, тус Элчин сайдын яамнаас олон нийтэд хандаж дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.
Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүссэн иргэд www.turkiyeburslari.gov.tr хаягт хандаж бүртгэлээ хийх бөгөөд бүртгэлийн системийн заавартай анхааралтай уншиж танилцах хэрэгтэй.Турк Улсын тэтгэлэгт бүртгүүлэх нь үнэ төлбөргүй тул бүртгэлтэй холбоотой ямар нэгэн эрх бүхий хувь хүн болон итгэмжлэгдсэн байгууллага байхгүй юм.
Иймд Турк Улсын тэтгэлэгт тэнцүүлнэ гэсэн амлалт өгч төлбөр шаардсан аливаа хувь хүн болон байгууллагын хуурамч амлалтанд итгэхгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн аливаа тодруулах шаардлагатай асуулт болон тэтгэлэгт бүртгүүлэхтэй холбоотой туслалцаа хүсэх бол тус Элчин сайдын яаманд болон 311200, 315125 утсанд хандах боломжтой.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car