antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2017 Comments are off

“ИХ ХАТАД” хүндэтгэлийн цэнгүүн болно

нийтлэсэн Admin

Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэнгийн хамт олон  хүний дээд, орчлонгийн чимэг болсон ээжүүдээ баярлуулдаг хүндэтгэлийн цэнгүүнээ энэ жил “Их хатад” нэрийн дор зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн цэнгүүнийг Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Сэвжид” сан хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Уг цэнгүүнд урлагийн одод, улстөр, бизнес гээд салбар салбартаа манлайлж яваа эрхмүүдээс эхлээд үр хүүхдүүдээ эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болгон хүмүүжүүлж, ажил үйлсээрээ олны үлгэр дуурайлал болж яваа эгэл жирийн ээжүүд оролцдог билээ.

Урлагийн оддын нэгдсэн тоглолт үзэж, хөгжөөнт тоглоомуудаар наадаж, хүндэтгэлийн зоог барьж, телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлгийн бичлэгт оролцон нэгэн сайхан оройг өнгөрүүлсэн ээжүүд өмнөх жилийн цэнгүүнээс гарахдаа “Арван насаар залуужууллаа” гэлцэж байсан билээ.

Энэ жилийн “Их хатад” хүндэтгэлийн цэнгүүн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Баянгол ресторанд болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car