antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2017 Comments are off

Сар шинээр зам тээврийн ослоор 14 хүн амиа алджээ

нийтлэсэн Admin

 

Сар шинийн баяраар авто замын осол цөөнгүй гарчээ.  Замын цагдаагийн албаны ЖШУХ  битүүн, шинийн 1,2,3-ны өдрүүдэд нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн байна. Замын цагдаагийн алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчлийг илрүүлэн гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн 2 хэрэг бүртгэгдсэн.

Тухайлбал, 2017.02.26-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газраас Дарханы чиглэлд H.5ton маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla маркийн автомашинтай мөргөлдөж 2 том хүн, 2 хүүхдийн амь нас хохирсон.

2017.03.01-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд асфальтан замд М жолоочтой H.Sonata-6 маркийн автомашин онхолдож зорчигч 17 настай Э-н амь нас хохирчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car