antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2017 Comments are off

Улаанбаатарт салхи секундэд  5-10 метр байна

нийтлэсэн Admin

 

Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  5-10 метр.  2-4 градус хүйтэн байна.  Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Шинийн 1-нд нутгийн төв хэсгээр, шинийн 2-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч төв, зүүн зүгийн нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

 2017 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Төв болон баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Дархадын хотгор, Ерөө голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус  хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car