Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагууд хамтран “ИРГЭДИЙН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ НЬ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогсод “Иргэдийн санхүүгийн суурь мэдлэг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх тухай”, “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ”, “Хүүхэд залуусын бизнес санхүүгийн боловсролыг дэмжих нь”, “Санхүүгийн боловсрол ерөнхий боловсролын сургуульд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Цаашид иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлага, зохицуулалтаар хангаснаар хүртээмжийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэдгийг энэ үеэр онцоллоо.
Холбоотой мэдээ
Comments are closed.