antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2017 Comments are off

АРХАНГАЙН БӨХЧҮҮД ТҮРҮҮ БУЛААЛДАВ

нийтлэсэн Admin

Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн анхдугаар барилдаан өчигдөр/02.22/ боллоо.

Зөвхөн аймаг, цэргийн цолтой 152 бөх зодоглосон уг барилдааныг Завхан аймгийн начин Р.Батсүх, Б.Даваадорж, Архангайн начин Г.Болдгэрэл, Хэнтийн начин Д.Аззаяа, Дундговийн начин У.Мөнхчулуун тэргүүтэй 14 аймгийн нэмэх начин цолтон магнайлан барилдлаа. Үүнээс хамгийн ахмад нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, өдгөө 46 настай аймгийн начин Б.Пүрэвсүрэн, 41 настай Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат, аймгийн начин И.Отгонбаатар нар байв.

Барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, цэргийн начин Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэж, их шөвгийн гуравт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, аймгийн нэмэх начин Б.Даваадорж шалгарлаа.

Харин дунд шөвгийн тавд Архангай аймгийн Чулуут сумын харьяат,  аймгийн начин Б.Чинбат, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн начин Ч.Мөнхтогтох нар шалгарсан юм.

Барилдааныг хамтран зохион байгуулагч Манба дацан хийдээс уран барилдааны шагналыг аймгийн начин Б.Чинбатад гардуулжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car