antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2012 Comments are off

Ломбардууд дүүрч, нийслэлчүүд өрөнд орж эхэллээ

нийтлэсэн Admin

Cap шинийн баяр болох гээд иргэд гар дээрээ 10 төгрөг ч үлдээлгүй тавгийн идээ, бэлэг сэлтээ бэлтгэж байна.

Мөн cap шинээр нэг их хэрэглэдэггүй эд зүйлээ хүртэл барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардад хадгалуулж эхэлсэн аж. Тиймээс ломбардууд дүүрч, бараг л ачааллаа дийлэхгүй болж байгаа гэнэ. Үүнийг дагаад ломбардны эргэлтийн багахан хөрөнгө ч дуусч байгаа талаар нэгэн танил маань ярилаа.

Тэр ломбард ажиллуулаад багагүй хугацааг үдэж байгаа ч зээлийнхээ хүүг эргэлдүүлсээр байгаад хөлжчихсөн гэхэд болно. Ер нь ломбард байгаагүй бол монголчууд яах байсан бол оо, банк барьцаа байхгүй гээд мөнгө зээлэхгүй, ёстой балрах байсан даа гэж танил маань баатарлаг гавьяа байгуулж байгаа мэтээр сайрхана. Үнэн хэрэгтээ энә мөнгө гэдэг зүйл бидний амьдралд хэчнээн их чухал, бас хэрэгтэй болохыг ломбардаар үйлчлүүлж байгаа хүмүүсээс л харж болно. Ер нь өнөөдөр иргэдийн хамгийн их үйлчлүүлж байгаа газар бол ломбард л байна. Өвдсөн зовсон, баярласан, гунисан, өрөнд орсон, бас cap шинийн баяр, Валентины баяраа тэмдэглэх гээд л хүмүүст үнэхээр мөнгө хэрэгтэй байна. За тэгээд, мөнгө хэрэг болсон үед хамгийн түрүүнд нүдэнд тусдаг газар бол ломбард юм хойно, хаанаас мөнгө олох вэ гэж толгойгоо гашилгахаас илүүтэйгээр шууд л ломбардад юугаа тавих билээ гэж боддог гэхэд хилсдэхгүй дээ. Тэгсэн өнөөдөр нийслэлийн хэмжээнд 400 гаруй ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн тоон судалгааг гаргасан байдаг юм билээ. Нэг дүүрэгт гэхэд л 20-30 ломбард ажилладаг гэнэ.

Орон сууцны нэг давхар, байгууллагын үүдний өрөө гээд л ломбардгүй газар ховор. Иргэд ч ломбардад өөрсдийн үнэт эдлэл болох алт монетан ээмэг, бөгж, компьютер, гар утас, тэр ч байтугай үнэтэй брэндийн оригнал пүүзээ хүртэл тавьж байгаа юм. Ингээд л 100 мянган төгрөгийн үнэтэй монетон ээмгээ ломбардад тал үнээр нь тавьж, цагаан сараар хэрэглэчихээд дараа нь авах гэж багагүй зүдэрнэ. Ийнхүү хүмүүс хоорондын харилцаанд үл үзэгдэх бул хар чулуу мэт тээглэсээр буй өр хэмээх ангалд унаж байгаа юм даа. Харин ломбардныхан жишим ч үгүй, үйлчлүүлэгчидтэй харилцан тохирсны үндсэн дээр эд зүйлсийг нь боломжийн үнэлж, зээл өгдөг. Аминд тулсан үедээ юухан хээхнээ барьж ирээд зээл авчихаж болдог ийм газартай байгаа нь монголчуудын амьдралд тус болж байгаа юу гэхээс ус болоогүй гэх юм.

Үнэний ортой ч өнөөх нийслэлчүүд маань өрөнд ороод, цалин, тэтгэврийн нэмэгдэл чинь шууд л ломбардны орлого болох нь дээ. Харин зарим нь эд зүйлээ авч чадахгүйд хүрвэл тал үнээр нь хаяж байхаар гээд зээл чөлөөлөгчдөд хандах л үлдэнэ. Тэдэнд хандаад ч нэмэргүй л дээ, учир нь тэд ломбардны өрийг чинь дарчихаад таниас эд зүйлийг чинь авчихна. Ер нь өр тавих гэдэг чинь өөрийгөө санхүүгийн эрхшээлд оруулж байгаа хэрэг шуу дээ. Таны өр өсөх тусам та санхүүгийн сүйрэлд ордог гэж мэргэжилтэн нь хэлж байхыг сонссон юм байна шүү. Өрийн хар ангал гэж зүгээр ч нэг бий болсон үг биш гэнэ лээ шүү, хүмүүс минь.

Э.Туул

 

mongoliin medee


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car