antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2017 Comments are off

Нийслэлд өвөлждөг шувууд танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа

нийтлэсэн Admin

Нийслэлийн Байгаль орчны газраас хоёрдугаар сарын 18-ны өдөр шувуу сонирхогч иргэд болон байгаль хамгаалагч нарт зориулан “Нийслэлд өвөлждөг шувууд” танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар шувууны төрөл зүйлийг танин мэдэх, ажиглалт тооллогын арга зүйг олгох, гэмтэж бэртсэн шувуудад анхны тусламж үзүүлэх зэрэг шувуу сонирхогч иргэдийн хүсэлт, шаардлагад нийцсэн мэдээ мэдээллийг олголоо.

2016 онд “Монголын шувуу хамгаалах төв” ТББ, тус Байгаль орчны газар хамтран нийслэлийн ногоон бүс болон суурьшлын бүсүүдэд өвөлждөг шувуудын судалгааг гаргах ажлыг анх удаа зохион байгуулсан ба тус ажиглалтаар зэрлэг нугас, хумхин бохио, хондон ангир, алаг шунгаач, начин шонхор, нөмрөг тас, бүргэд зэрэг нийт 27 зүйлийн 7600 орчим шувууд тоологдсон.

Энэ жил нийслэлд өвөлжсөн шувуудын мэдээллийг шинэчлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиглалт тооллогыг дахин зохион байгуулж байгаа бөгөөд тус ажиглалтын дүн мэдээг нэгтгэн энэ сарын сүүлээр олон нийтэд мэдээлнэ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car