Саарал хөнжил нөмөрсөн, арав орчим цагаач хөвгүүдийн хувьд амьдрал хэцүү байна. Тэд Сербийн нийслэл Белградын төмөр замын ойролцоох хаягдсан агуулахад дулаацахын тулд түүдэг түлэн тойрон сууна.Өлсгөлөн ходоодтой, хүйтэнд даарч хөрөн, ядарч зүдэрдэг. Гэвч ийм байдалтай тэдэнд эрчүүдээс нэгэн санал ирдэг байна. Тэр нь биеэ үнэлэх. Зарим хүүхдэд энэ нь хэцүү санагддаг ч амьдрахын тулд юу ч байсан хийнэ гэж ярьж байсныг “ВВС” агентлаг нийтэлсэн юм.Жинхэнэ нэрээ хэлэхээс татгалзан өөрийгөө Навид гэж нэрлэх 16 настай Афганистаны цагаач хүүгийн хэлснээр, “Тэнд очсон нь их тэнэг зүйл болсон” гэжээ. “Тэд чамд хэр их мөнгө хэрэгтэй байна гэж асуудаг. Зарим эрчүүд нь 2000 орчим евро санал болгож, бэлгийн харилцаанд ордог” гэж хүү нэмж хэлсэн юм. (Тэр мөнгө нь 2114 ам.доллар болдог аж) Харин Навидын найз 16 настай Али хэлэхдээ, “Мөнгө олохын тулд биеэ үнэлэх тийм ч буруутгах үйлдэл биш” гэсэн юм. “Бид шөнөжин өлсөж байгаад унтдаг. Хүйтэн. Тэр агуулахад юу ч байхгүй хоосон. Бидэнд мөнгө ч байхгүй шүү дээ” гэж Алигийн яриаг орчуулагч дамжуулан хэлсэн юм.Хөвгүүд Афганистан, Пакистан, Ирак, Сири улсаас Серби улсад дөрвөж ирсэн юм. Серби нь Баруун Европ руу аялах салбар нь хаалттай. Мөн хууль бусаар хил нэвтэрсэн цагаачдад өртөг өндөртэй аж.НҮБ-ийн хүүхдийн агентлаг нь Европ руу шилжүүл гэж хэлсэн. Учир нь цагаач хүүхдүүдийн хөдөлмөр мөлжих, хүчирхийлэл, биеэ үнэлэлт зэрэгт өртсөөр байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Нийт 7700 орчим цагаачид Сербид амьдарч байна. Харин НҮБ-ын орчимд 1100 орчим хүн амьдарч байгаа аж.Ер нь энэ улсад ганцаараа амьдардаг цагаач хүүхдүүдийн биеийг үнэлүүлж байгаа тохиолдол тайланд анх удаа бичигдэж байгаа биш юм. Тэднийг хамгаалах их хэцүү зодуулдаг байна.“9500 евроны зардалтай амьдарсан. Бас намайг зоддог. Одоо би амьдрахын тулд навчаар хооллож, бохир усаар ундалж байна” гэж Али хэлжээ. “Их ам цангаснаас болж харангадаж, ухаан алдаж унасан. Би биеэ захирч чадахгүй байхад намайг хүмүүс зодож байсан” гэж нэмж хэлжээ.Мөн Навид айлын ууган хүү байжээ. Гэвч түүний эцэг Европт бөмбөг тэслэн амиа золиосолсон учир Афганистанаас гарсан байна. Түүний ээж, “Хэрвээ чи хотод ажиллах юм бол зодоон хийнэ. Сургуульд сурвал тэсрэх бөмбөг зүүн хүмүүс ална. Тийм болохоор бид явах ёстой” гэж хэлсэн учир нутгаасаа зугтсан талаараа хэлсэн байна. Серби улсад өдөрт 100 орчим цагаачид ирдэг талаар CARE олон улсын агентлаг хэллээ. Энэ хэдий их тоо биш боловч ажилгүйдэл өндөр төвшинд байдаг, дунд орлоготой улсын хувьд том асуудал юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.