antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2017 Comments are off

Өмнөд Солонгосын намууд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг уриаллаа

нийтлэсэн Admin

Умард Солонгосын удирдагчийн эцэг нэгт ах Ким Жон Намыг Малайзад хөнөөсөн хэрэг гарсанд ихэд санаа зовниж байгаагаа Өмнөд Солонгосын намууд мэдэгдээд, Пхеньяны зүгээс хэзээ ч өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг засгийн газартаа уриаллаа.Эх сурвалжуудын мэдээлснээр, Умард Солонгосын удирдагч агсан Ким Жон Ирийн ууган хүү болох 45 настай Ким Жон Намыг өчигдөр Малайзын нийслэл Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд байх үед нь хортой зүүгээр хатган хөнөөжээ.“Энэ хэрэг явдал нь Ким Жон Уны “террорист хаанчлал”-ын эмгэнэлт бодит байдлыг тодорхой харууллаа. Тэрбээр өөрийн дэглэмээ хадгалан авч үлдэхийн тулд Өмнөд Солонгос болон олон улсын хамтын нийгэмлэгийн эсрэг өдөөн хатгалгаа улам идэвхжүүлж болзошгүй” гэж Өмнөд Солонгосын эрх баригч Эрх чөлөөт Солонгосын намын төлөөлөгч Ким Мюн Ён мэдэгдэв.Өмнөд Солонгосын Засгийн газар болон армийнхан Пхеньяныг нухацтай ажиглаж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, аливаа өдөөн хатгалгад шуурхай хариу арга хэмжээ авахын тулд бусад улс оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй гэж Эрх чөлөөт Солонгосын нам мэдэгдлээ.Мөн Өмнөд Солонгосын консерватив үзэлтнүүдийн Барэун намын хэвлэлийн төлөөлөгч дээрхтэй адил мэдэгдэл хийж “Засгийн газар энэ хэрэгт болон Өмнөд Солонгосын аюулгүй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.Ким Жон Намын амийг бүрэлгэсэн хэрэг Солонгосын хойгийг тойрсон геополитикийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх учиргүй гэж тус хоёр намын аль аль нь мэдэгдсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car