antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 Comments are off

Ерөө голын мөсийг хуулж, хууль бусаар алт олборлож байсныг илрүүлжээ

нийтлэсэн Admin

“Сэлэнгэ аймагт Ерөө гол дээр алт угааж байна” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах Ерөө голын мөсийг техник ашиглан хуулж, цөмлөн ашигт малтмал олборлож байсан нь тогтоогдсон гэв.

Тодруулбал, Бугант тосгоны харьяат иргэн Ш.Б, Б.Ө нар эксковатор ашиглан Ерөө голын мөсийг хуулан ухаж, гар аргаар үйлдвэрлэсэн алтны баяжмалтай шороо угаах төхөөрөмж ашиглан ашигт малтмал олборлолт явуулж байсан аж. Тус хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг гарган шалгаж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car