antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 Comments are off

Махчин баавгайг эрэн сурвалжилж байна

нийтлэсэн Admin

АНУ-ын Монтана мужийн цагдаа дугуйчин эрийн аминд хүрсэн махчин баавгайг эрэн сурвалжилж байна. Хэрэг Глейшер үндэсний паркийн нутаг дэвгэрт гарчээ.  Флетхэд тойргийн шериф Чак Карригийн мэдэгдсэнээр хохирогчийг Брэд Трэт гэдэг, энэ жил 38 настай байжээ. Тэрээр өөр нэг дугуйчны хамт Глейшерийн баруун этгээдэд орших майхан хотхоноос гарч, 500 орчим метр яваад баавгайтай халз тулсан байна. Араатан Брэдийг дугуйнаас нь мулт татан унагах үед хамт явсан дугуйчин тусламж хүсэн хашгирсан аж. Баавгай энэ үед Брэдийг орхин нөгөө дугуйчин руу дайрсан ч азаар зугтаж чаджээ. Харамсалтай нь Брэдийн эхний авсан цохилт маш хүнд байсан учир энэ чөлөөг ашиглаж чадаагүй байна.   АНУ-ын мужуудаас Монтана, Вайоминг муж нь гризли баавгай хамгийн ихтэй нь юм байна. Хүний цус амссан баавгай дахин хүнд халдах магадлал маш өндөр байдаг. Глейшер үндэсний хүрээлэнгийн нутагт 1910 онд хүн рүү халдсан баавгай сүүлд энэ үйлдлээ 10 удаа давтсан байдаг аж. Тиймээс цагдаагийн албаныхан анчдын баг гарган махчин баавгайг олж устгах ажлыг эхлүүлжээ.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car