Архины халуун насны халуунтай нийлбэл аюултай гэмт хэрэг үйлдэгддэг гэж ярьдаг. Тэгвэл сүүлийн үед хамт архидаж байгаад нэгнийхээ амийг хохироох аймшигт хэрэг гараад байна.
Өнгөрсөн ням гаригийн шөнө гэхэд хоёр хүнийг хутгалаад шатаасан ноцтой хэрэг гарсан байгаа юм. Тэгвэл Баянгол дүүрэгт архи уусан үедээ нэгнийгээ бүлэглэн зодож амийг нь хохироосон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, БЗД-9 хороо “баарны гадна хүмүүс зодолдоод байна” гэсэн мэдээллийг шалгахад БЗД-9 хороонд суух Б /эр.23н/-г, БЗД-9 хороонд суух Э /эр.22н/, БЗД-9. хороонд суух Д /эр.21н/, БЗД-9 хороонд суух М /эр.24н/, БЗД-9 хороонд суух Б /эр.21н/ нар согтуурсан үедээ бүлэглэн зодож амь насыг нь хохироосон хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн ЭЦТ-н алба хаагчид шуурхай эрэн сурвалжилан илрүүлжээ.
Одоогоор сэжигтэн этгээдүүдийг саатуулан шалгаж эхэлсэн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.