
Өчигдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Монголын Шинкиокушинкай Каратэгийн Холбооноос бага, өсвөр, идэрчүүд насны ангилалаар DREAM CUP-2017 тэмцээнийг зохион байгуулж байна. Өнгөрсөн баасан, бямба гаригт Шинкиокушинкай Каратэгийн 2017 оны өвлийн цугларалтын үеэр каратэчид хамтарсан бэлтгэл хийж зэрэглэл тогтоох кю-тест шалгалт амжилттай явагдаж дууслаа. Кю-тест шалгалтанд 36 каратэчид хамрагдсанаас 26 тэнцэж бүсний зэрэглэлээ дээшлүүлжээ. Мөн Индонез улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж байгаа World Karate Organization Shinkyokushinkai байгууллагын олон улсын семинарт оролцож дан-тест өгөхөөр семпай Ц.Ганбат, М.Батжаргал нар өнөөдөр зорино. Харин Япон улсын Осака хотын Хонбу дожонд 1 сарын хамтарсан бэлтгэл хийж дан-тест өгөхөөр Ө.Саруул-Од, П.Батбаяр, Энх-Амар, Т.Долгион, А.Эрдэнэтөгс нар тун удахгүй зорих гэж байна.




Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.