antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 Comments are off

“Мял богдын намтрыг сонсвол нэг насны нүглийг гэтэлдэг” гэнэм

нийтлэсэн Admin

Өнгөрсөн бямба гарагт Хүүхэлдэйн театрын захирлын нэрэмжит өдөр тохиов. Тус театрын захирлыг яруу найрагч Ц.Хулан гэдгийг мэдэхгүй хүн цөөн биз. Тэрбээр ойр дотныхон болон номын сайн нөхдөөс гадна сэтгүүлчдийг театртаа урин “Мял богдын намтар”-ыг сонсгосон юм.

Уйлъя гэвэл Уушандарыг

Ухааръя гэвэл Мял богдыг

Инээе гэвэл Ил дандыг унш

хэмээх ухаант ардынхаа сургаалийг мөрдлөгө болгож, 2015 онд анх тайзнаа тоглосон Мял богдын намтрыг тус театрынхан дахин сэргээхээр шийдсэнийг энэ үеэр Ц.Хулан хэлсэн юм. Урлаг бол нийгмийг эмчлэх “зэвсэг” гэгддэг. Тэгвэл урлагийнхан тэр дундаа Хүүхэлдэйн театрын хамт олон Монголын нийгмийг бүхэлдээ хар бараанаар өвчилсөн гэж оношлон  “Мял богдын намтар” дуулалт жүжгийг сэргээж байгаа аж.  Богд Мялрайвагийн үнэнч шавь нарын нэг багшийнхаа тухай өгүүлж буйгаар намтар эхлэх бөгөөд тэрбээр жүжгийг хөтлөн авч явах хүн юм. Түүний өгүүлснээр тайзан дээр Мял богдын амьдрал өрнөнө.

6833

Богд Мялрайва нь 1052 онд Түвдэд баян айлын Тойвгоо нэрт ууган хөвүүн болж мэндэлсэн ч эцгээ 7 настайдаа алдаж, ээж, дүү 2-ын хамт авга ах дээрээ гуйлгачны амьдралаар өсчээ. Эцгийн үлдээсэн өв хөрөнгийг өвлөх нас нь болоход шуналын хүүдий болсон авга нар нь “Чаддаг юм бол хараал хийж ав” гэснээр Түвдийн алдарт хараалчийн шавиар орж, хараал сурсан байдаг. Жил орчим хараалын эрдэмд шамдаж, нутагтаа ирээд өс хонзонгоо тайлж буй хэсэгт хөгжим, гэрлийн хурц шийдлийг шашны зан үйлтэй нэгтгэн шигтгэж өгсөн нь хараалын шидээс эрхгүй айх мэдрэмжийг танд төрүүлнэ.

Хараал хийж, олон хүний амийг хөнөөхөд үлдсэн ул мөр нь сэтгэл эмзэглүүлмээр гэдгийг Богд Мялрайвагийн ээж, авга ах, эгч нарын буй дүр зургаас харж болно. Энэ бүхэнд шаналж, ариуслыг эрэхдээ Энэтхэгийг зорин Тойвгоо хүү өөрийн насны багштай золгож буйгаар намтар үргэлжилнэ. Багштайгаа уулзаад сэтгэлээ ариусгахад хэрхэн бэлтгэсэн хийгээд зөрүүд багшийн үгийг алдалгүй дагаж байгаа тухайг нь видеогоор тайзан дээр байрласан том дэлгэцэн дээр үзүүлсэн нь намтар өгүүлэгчид хүч нэмж байлаа. Эргэж ирэхэд нь ээж нь таалал төгссөн байх агаад хараалч хөвүүнийх нь “ач”-аар цогцосыг нь хүн ёсоор оршуулах элэг нэгтэн олдоогүйг ойлгож, хувхайрсан ясыг нь тэвэрч суухдаа сурсан эрдмийнхээ хүчээр эхийгээ бурханы оронд аваачхаар шийднэ. Энэ хэсэгт мөн л хөгжим, гэрлийг шашны зан үйлтэй холбосон нь гандан, хийдэд байна уу гэлтэй сэтгэгдлийг төрүүлэхээс гадна эх нь хэрхэн хойд төрлүүддээ хувирсаар бурхны оронд одохыг дэлгэц, гэрэл, жүжигчдийн уран чадвартай хэрхэн хослуулсныг та харах биз ээ. Эхийгээ амирлуулсных нь дараа нутгийнхан нь түүнийг хараалч хэмээн зүхэж, эх нь таалал төгссөн хийгээд дүү охин нь тэнэж одсоныг хараалынх нь лай ланчиг хэмээн басамжлах аж.

Хүмүүсийн басамжлахыг үл тоон Богд Мялрайвагийн ууланд бясалгаж, ариуслыг олж буй зураглал бүхэлдээ үлгэрийн гэмээр. Ертөнцийн явдлаас ангижирч, чөтгөр, шулам, адыг үл тоон бясалгах түүний тухай хүмүүс ярьж эхлэхэд дүү нь олж очин хамтдаа амар тайван амьдрахыг санал болгоход өөрийн сургаалийг айлдаж эхэлнэ. Үүнтэй нь зэрэгцэн чөтгөр, шулам, ад өөрсдийг нь хэрхэн номхотгосон хийгээд ах нь ямар гэгээрсэн хүн болохыг дүүд нь ойлгуулснаар Мял богдын нэр олонд түгэж, шавь нараар хүрээлүүлж байгаагаар намтар өндөрлөнө.Төгсгөл бүхэлдээ гэгээрлийн шинж чанартай. Улаан, цагаа, ногоон, цэнхэр, шар хадаг бүхий Бодьсадва нар бүжин, Мял богдод хүндэтгэл үзүүлэхэд агаарт завилан буй намтрын эзний сургааль чихнээ эгшиглэнэ. Намтрын эзэн Богд Мялрайва нь 1052-1132 оны хооронд амьдрахдаа хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамун шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн бодит хүн болж чадсан юм. “Мял богдын намтрыг сонсвол нэг насны нүглийг гэтэлдэг” гэнэм. Та бүхнийг Хүүхэлдэйн театрт саатаж, Мял богдын намтрыг сонсохыг урьж байна.

Р.Сарангоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car