antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 Comments are off

Дөрвөн арслангаар магнайлсан Их монгол аваргын ойд П.Бүрэнтөгс арслан түрүүлэв

нийтлэсэн Admin

148694566458a0fd80f17b4Их Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан барилдаанд дөрвөн арслангаар магнайлуулсан гарьд 1, заан 2, харцага 7, начин 31, а.ц.а 69, а.ц.з 23, а.ц.х 42, а.ц.н 55 нийт 224 бөх зодоглон барилдав. 30 гаруй аймгийн начин цолтон багталгүй хасагдав.

Дөрвөн арслан магнайлсан Их Монгол аваргын ойн барилдаанд Бүрэнтөгс арслан түрүүлж, Оюунболд арслан үзүүрлэв. Их шөвөгт “хоёр” Пүрэв шалгарлаа. Индэрт Өврийн сайхан хангай нутгийн цуутнууд олноор тухалжээ. Нэг дээр цөөнгүй улсын цолтон өвдөг шороодов. Тэднийг Э.Лхамхүү, И.Мандах, Н.Загархорол, Э.Сумъяабат, Га.Бат-Эрдэнэ, Э.Батхуяг, Г.Баасанжав нарын ноднинхон сумын цолтнуудын барилдаанд бужигнуулж байсан аймгийн шинэхэн начингууд шил даран хаялаа. Ирэх зуны аймгийн наадмын өнгийг тодорхойлох залуус даа. Хоёр дээр Баянхонгорын а.н Г.Жамбалдорж Хангай арсланг ганцхан тахимдаад л гэдрэг нь харуулчихав. А.х Б.Цэдэнсодном нутгийн ах начин Сугаржаргалыг мордоод тэнцвэр алдангуут нь суйлаад хаяв. Харин чөлөөтийн шигшээгийн тамирчин, а.х О.Үйтүмэн залуу начин Дашийн хөлд орж өргөж цацаад давах нь бас л урамтай. Барилдааны дундуур Их Монгол аваргын амьдралын түүхээс харуулсан тоглолт үзүүлсэн нь онцлог агаад сайхан байлаа. Отгон аварга Санжаадамба, олимпийн аварга Түвшинбаяр нар үзэгчийн суудлаас барилдаанаа сонирхов. Батсуурь арслан дөрвийн оноолт дээр а.а Ууганбаярт дахин унав. Дараагийн даваанд Пүрэвсайхан заан Ууганбаярыг амалж хаялаа. Гэх мэтчилэн олон сонирхолтой барилдаан өрнөж, үзэгч олныг баясгав…

Гурвын даваа

1.    П.Бүрэнтөгс у.а –Ж.Мөнгөн а.а

2.    Н.Батсуурь у.а –Д.Ууганбаяр а.х

3.    Э.Оюунболд у.а –Ц.Анхбаяр а.х

4.    Р.Пүрэвдагва у.а –Л.Балдорж а.н

5.    Ж.Бат-Эрдэнэ у.г –Б.Болдбаатар а.з

6.    Б.Батмөнх у.з –Г.Ганцоож а.а

7.    Б.Пүрэвсайхан у.з –П.Эрхэмжаргал а.а

8.    А.Цацабшир у.х –Д.Тамир а.а

9.    Б.Бат-Өлзий у.х –Д.Бадамгарав а.а

10.Х.Гантулга у.х –Б.Цэдэнсодном а.х

11.С.Батсуурь у.н –Т.Аззаяа а.н

12.Б.Сангисүрэн у.н – О.Гантулга а.х.а

13.А.Батмөнх у.н –Б.Хишигбаатар а.а

14.Ц.Одбаяр у.н –Н.Баярбаатар а.а

15.Б.Бадамсүрэн у.н –М.Мэндсайхан а.а

16.Г.Баасандорж у.н –Г.Ганбаатар а.а

17.Ч.Ганзориг у.н –П.Мөнхбат а.а

18.Бо.Батжаргал у.н –Ц.Цогт-Эрдэнэ а.а

19.Б.Ганхуяг у.н –Д.Амаржаргал а.а

20.Л.Батзориг у.н –Н.Хүрэлсүх а.х

21.Ц.Чимэддорж у.н –Б.Суманчулуун а.а

22.Ч.Хөхчирэнгэр у.н –Б.Гончигтавхай а.а

23.Э.Ванданцэрэн у.н –Ц.Сандагдорж а.а

24.Ш.Мөнгөнбаатар а.х.а –М.Бэлгүтэй а.н.н

25.Б.Эрдэнэхүү а.х.а –О.Үйтүмэн а.х

26.М.Бадарч а.а –Б.Түмэндэмбэрэл а.з

27.Б.Серик а.а –Э.Ууганбаяр а.а

28.Ш.Дарханбат а.а –Б.Батдорж а.а

Дөрвийн даваа

1.    П.Бүрэнтөгс у.а –Б.Түмэндэмбэрэл а.з

2.    Н.Батсуурь у.а –Э.Ууганбаяр а.а

3.    Э.Оюунболд у.а –Г.Ганбаатар а.а

4.    Р.Пүрэвдагва у.а –Д.Тамир а.а

5.    Ж.Бат-Эрдэнэ у.г –Б.Гончигтавхай а.а

6.    Б.Батмөнх у.з –Б.Батдорж а.а

7.    Б.Пүрэвсайхан у.з –П.Мөнхбат а.а

8.    Б.Бат-Өлзий у.х –Б.Хишигбаатар а.а

9.    Х.Гантулга у.х –Б.Суманчулуун а.а

10.С.Батсуурь у.н –О.Гантулга а.х.а

11.Ц.Одбаяр у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

12.Б.Бадамсүрэн у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а

13.Бо.Батжаргал у.н –Э.Ванданцэрэн у.н

14.Б.Ганхуяг у.н –Л.Батзориг у.н

Тавын даваа

1.    П.Бүрэнтөгс у.а –Бо.Батжаргал у.н

2.    Э.Оюунболд у.а –С.Батсуурь у.н

3.    Р.Пүрэвдагва у.а –Ш.Мөнгөнбаатар а.х.а

4.    Б.Батмөнх у.з –Б.Гончигтавхай а.а

5.    Б.Пүрэвсайхан у.з –Э.Ууганбаяр а.а

6.    Б.Бат-Өлзий у.х –Б.Ганхуяг у.н

7.    Х.Гантулга у.х –Б.Эрдэнэхүү а.х.а

Зургаагийн даваа

1.    П.Бүрэнтөгс у.а –гоц мөргөв

2.    Э.Оюунболд у.а –Б.Эрдэнэхүү а.х.а

3.    Р.Пүрэвдагва у.а –Б.Бат-Өлзий у.х

4.    Б.Батмөнх у.з –Б.Пүрэвсайхан у.з

Долоогийн даваа

1.    П.Бүрэнтөгс у.а –Б.Пүрэвсайхан у.з

2.    Э.Оюунболд у.а –Р.Пүрэвдагва у.а

Наймын даваа

1.    П.Бүрэнтөгс у.а –Э.Оюунболд у.а

/түрүүлсэн/            /үзүүрлэсэн/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car