antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 Comments are off

Өнөөдөр “Дэлхийн радиогийн өдөр”

нийтлэсэн Admin

6_world_radio_dayНҮБ-ын Ерөнхий Ассемблей нь ЮНЕСКО-с анх санаачлан гаргасан Дэлхийн Радиогийн өдрийг тэмдэглэх тухай уриалгыг 2013 оны 1 дүгээр сарын 14-ны 67 дугаар хуралдаанаараа албан ёсоор зөвшөөрч, энэхүү өдрийг жил бүрийн 2 дугаар сарын 13-нд тэмдэглэж байх шийдвэрийг анх баталж байжээ.ЮНЕСКО-с уриалж, зохион байгуулдаг тус арга хэмжээг дэлхийн улс орнууд тэмдэглээд 6 дахь жилтэй золгож байгаа бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 13-нд тэмдэглэх Дэлхийн радиогийн өдрийг “Радио бол Таны дуу хоолой” сэдвийн хүрээнд тэмдэглэх чиглэл гарсан байна.Энэ жилийн Дэлхийн радиогийн өдрийн онцлог нь ЮНЕСКО-с гаргасан чиглэлийн дагуу радиогийн үйлчилгээ эрхлэгчид олон нийт, сонсогчдынхоо  хэрэгцээ шаардлагыг сонсох, радиогийн хөтөлбөрийн бодлого, төлөвлөлтөд сонсогч олон нийт, нийгмийн янз бүрийн бүлгүүдийг илүү өргөн хүрээтэй оролцуулдаг байх, гомдол маргаан шийдвэрлэх явцыг тодорхой болгох, хөтөлбөрөө эргэн харах, олон талын үзэл бодол, дуу хоолойг өөрийн радиогоор дамжуулах боломжийг олгох, радио өргөн нэвтрүүлгийн ач холбогдлыг сурталчлан таниулахад илүү чиглэгдэх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car