antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2017 Comments are off

Манай улс хэрэгцээт эмийнхээ 80 орчим хувийг импортолдог

нийтлэсэн Admin

em

Эмнэлгийн эмийн санд амбулаторийн өвчтөнд үйлчлэх нэгжийг байгуулах тухай ажлын уулзалт хэлэлцүүлгийг хийжээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг улам боловсронгуй болгож хэрэгжүүлэх, эмийн зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх, хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой ажлуудыг хийн зохих үр дүнд хүрч байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр “Монгол Улсын эм хангамжийн салбар хэрэгцээт эмийнхээ 80 орчим хувийг импортлодог бөгөөд одоогоор эмийн үнийг төрөөс хянахгүй байна. Эмчилгээний өндөр идэвхтэй, чанартай, аюулгүй эмээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг жигд хүртээмжтэй хангах, эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, эмийн худалдан авалтыг оновчтой зохион байгуулах, эмийн зохицуулалтыг улам бэхжүүлэх, эмийн зохистой хэрэглээ, жор бичилт, эмийн чанарыг сайжруулахад анхаарлаа хандуулах шаардлага бидэнд тулгамдаж байна.Азийн хөгжлийн банк нь ЭМЯ-тай хамтран “Улсын эмнэлгүүдийн боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд төрийн өмчийн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд /хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд/ нийтлэг хэрэглэдэг ерөнхий нэршлийн эмийн худалдан авах ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, улсын эмнэлгийн эмийн санд амбулаторийн өвчтөнд үйлчлэх нэгжийг бий болгох, эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх талаар ажиллаж байна.Эмийн зохистой хэрэглээг сайжруулах, өвчтний эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд олон улсын шилдэг дадалд үндэслэн эмийн сангийн үйлчилгээг өргөжүүлж, амбулаторийн өвчтөнд үзүүлэх эм зүйн тусламжийг нэмэгдүүлэхээр зорьж байна” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ:ZALUU.COM

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car