antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2011 Comments are off

Дуучин П.Идэржавхлан: Багадаа төмөр орон дээр гарч зогсоод тоглолтоо хийж байна гэж төсөөлөн дуулдаг байлаа

нийтлэсэн Admin

“Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хонгор жаахан шувуухай” “Чамайг нэхсэн сэтгэл” “Дүүгээ санана” зэрэг олон сайхан хит дуугаараа Монголын ард түмний танил болсон залуу дуучин Пүрэвдоржийн Идэржавхланг  “Үндэсний мэдээ” сонин ярилцлагын зочноороо урьлаа. “Залуу хүн завгүй байна гэдэг бас нэгэн төрлийн аз жаргал юм байна” хэмээн өгүүлэх түүний тоглолтын бэлтгэлийн цагаас хумслан байж  ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тоглолт тань болох дөхөж байна. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Эхлээд тоглолтын тухай жилээр, улирлаар яригддаг байлаа. Дараа нь   сараар,  долоо хоногоор яригдсаар одоо бол хоногоор яригдаж байна.  Ерөнхийдөө тоглолтын бэлтгэл ажил  дуусч байгаа. Тоглолт хийнэ гэдэг том ажил байдаг юм байна. Тоглолт гэдгийг хүссэн бүхэн нь хийчихдэг тийм амар ажил ч биш бололтой. Гэхдээ л  чадна гээд эхэлсэн болохоор сайхан тоглолт хийхийн төлөө хичээж байна. Энэ том ажлын ард гарахын тулд асар олон хүн хүч хөдөлмөр зарж байгаа болохоор өөртөө итгэл дүүрэн, зорилго тэмүүлэлтэй ажиллаж байгаа.

 -Тоглолт хийх  цаг тань болсон гэдгийг өөрөө мэдрэв үү, хэн нэгэн хэлэв үү? 

-Би багаасаа л дуучин болно гэж боддог байлаа. Тэгээд төмөр пүршин орон дээр гарч зогсоод тоглолтоо хийж байна гэж төсөөлөөд л…. Ээждээ дуулж өгдөг байсан. Тэгж их хүсч мөрөөдөж байсан болохоор  тоглолт хийе гэсэн санааг өөрөө л гаргасан.

 -Та багаасаа л дуулж хуурдах дуртай, дуучин болох мөрөөдөлтэй хүү байжээ. Гэхдээ дуулах авьяасыг аав, ээжийнхээ хэнээс нь өвлөж авсан бэ? 

-Дуулах авьяасыг ээжээсээ өвлөсөн. Хэдийгээр дуулж хуурдаж олонд танигдсан хүн байхгүй ч миний ээж болоод ах дүүс нь маш сайхан дуулдаг хүмүүс байдаг.

 -Хэрвээ та дуучин болоогүй байсан бол?

-Ер нь би дуучнаас өөр мэргэжилтэй байсан бол гэж бодохоор санаанд юу ч орж ирдэггүй юм. Угаасаа л дуучин болох гэж төрсөн хүн бололтой.

 -Таныг тоглолтондоо зориулж бэлэг их бэлдэж байгаа гэж сонссон. Зах зухаас нь дурдвал?

-Мэдээж үзэгчдээ хүндлэх үүднээс барих бэлгүүд байгаа. Гэхдээ хамгийн гол нь  хүмүүс миний дууг л сонсох гэж ирвэл гоё шүү дээ. Мөн тоглолтондоо зориулж хэд хэдэн шинэ дуу бэлдсэний зэрэгцээ үеийн андуудтайгаа  “Манай гарагийн залуус”  дууг  дуулна. Мөн  МУГЖ Ч.Бат-Эрдэнэ ахын аялгуу, Баянмөнхийн шүлэг “Дорнын бүсгүй”  дууг шинээр дуулж байна. Удахгүй клип нь бэлэн болно

-Их сонирхолтой санагдаж байна. Өмнө нь нийтийн дууны алтан үе, мөнгөн үеийнхэн дуулж амьдруулж байсан энэ гайхалтай дууг одоо харин хэн, хэн дуулж байгаа вэ? 

-“Эвийн сэтгэлээр уярааж явъя” уриан дор Энх-эрдэнэ, Буянжаргал, Төрмандах, Түмэнөлзий, Чулуунчимэг,  гээд залуу дуучид дуулж байгаа. Уриан дор гээд ярихаар хүмүүс ямар нэгэн үйл ажиллагаанд зориулж дуулсан гэж ойлгож магадгүй. Гэхдээ тийм биш. Манай үеийн залуус ард түмэндээ ийнхүү уриалж байгаа юм.

 – П.Идэржавхлан тоглолтон дээрээ өөр ямар нэгэн авьяасаа үзүүлэх үү?  Бүжиглэх,хөгжимдөх гэдэг ч юм уу?

 

– Үгүй ээ. Тэр орой дуучин П.Идэржавхлан зөвхөн ая дуугаараа олон түмэнтэйгээ уулзана. Бүх дуугаа амьд хөгжимтэй дуулна.

-Мэдээж таны тоглолт танхим дүүрэн үзэгчидтэй сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ л анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа уран бүтээлчид, “үзэгчид цуглах болов уу, хэрхэн хүлээж авах бол” гээд айдастай байдаг гэж ярьдаг юм билээ. Харин таны хувьд?

-Баярлалаа. Би ч бас айдас, догдлолын аль алийг нь сэтгэлдээ тээгээд л явж байна. Гэхдээ аль болох алдаа гаргахгүй, миний дууг сонсох гээд зориод ирсэн хүмүүсийн сэтгэлд нь хүрч чадахуйц сайхан тоглолтыг хийхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Халуун дулаан сайхан болно гэдэгт  эргэлзэхгүй байна.

-Сүүлийн үед дуучид анхны тоглолтон дээрээ л СТА гэх цолыг зүүдэг болж. Идэржавхланг СТА  авах байх гэж бодох хүн олон байна лээ?

-Үгүй байх аа. Миний хувьд бэлдсэн бүхнээ санаандаа хүртэл ард түмэндээ  хүргэчихвэл боллоо. Өөр хүссэн зүйл байхгүй.

 -Ингэхэд та дуурийн дуулаач мэргэжлээр таван жил сураад төгссөн хүн. Яагаад  нийтийн дуу дуулах болов?

-Хүмүүс энэ тухай их асуудаг л даа. Дуучин болно гэдэг миний багийн мөрөөдөл учраас би нийтийн дууны урлагт өөрийнхөө хүчийг сорьж яваа. Гэхдээ би бодохдоо нийтийн дууг ардын дуу, уртын дууны үргэлжлэл гэж боддог. Монгол хүн монгол түмнийхээ сонсох дуртай тийм л дууг дуулах ёстой. Ер нь дуурийн дуучин гээд опера дуулаад  байх албагүй байх. Тэгээд ч монголчууд дууриас илүүтэй нийтийн дуугаа сонсож байгаа шүү дээ. Ер нь Монголд  дуурийн дуулаачаар ажиллана гэдэг бас л хязгаарлагдмал орон зайтай гэхдээ залуу хүний хувьд мэргэжлийн дуугаа хэзээ ч орхихгүй цааш нь өөрөө өөрийгөө бэлдэж яваа.

 

 -“Хязгаарлагдмал орон зайтай” гэж ярьснаас тань карьер хөөж байна гэж ойлгож болох уу?

-Би багаасаа олонд танигдсан сайхан дуучин болох юмсан гэж хүсэж мөрөөдөж байсан. Гэхдээ яг карьер хөөж нийтийн дууны урлаг руу орсон гэж ойлгож болохгүй. СУИС ардын дуу, эстрад дуу, опера дууны гэсэн гурван ангитай. Харин би опера дууны ангид суралцсан ч, нийтийн дуугаар уран бүтээл хийхийг хүссэнд байгаа юм.

-Тоглолтынхоо дараа ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Тоглолтын дараа хоёр дахь CD-ний ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Мөн шинээр хийж байгаа хэд хэдэн дуунууд бий. Тэднийгээ дуусгаж ард түмэндээ хүргэнэ.

 -Хоёулаа таны оюутан ахуйдаа гаргаж байсан анхны цомгийн тань талаар ярья. “Энэ тухай” нэртэй байсан санагдаж байна?

-Анхны юм гэдэг өөрөө гоё шүү дээ. Тухайн үед МҮОНТ-ээр “Энэ тухай” нэртэй ток шоу гардаг байсан. Тэр нэвтрүүлгийн дуу л даа. Тэгээд анхны цомгоо тэр дуугаараа нэрлэж байсан юм. Арван дөрвөн дуутай цомог маань 2008 онд оюутан байхдаа гаргасан ч нэлээн борлуулалттай байсан.

 Нэгэн үе дуучин П.Идэржавхланг монгол поп стилийн дуучин мөн, биш гээд л хэвлэлээр маргаад байсан. Та үүн дээр ямар байр суурьтай байсан бэ?   

-Поп  гэдэг үг чинь нийтийн гэсэн үг юм биш үү, би сайн мэдэхгүй байна. Тэрийг ард түмэн л мэдэх байхдаа.

 -Ер нь дуу дуулах, дуучин гэж хэлэгдэх хоёр хол зайтай юм шиг санагддаг. П.Идэржавхлан “Би бол дуучин хүн” гэж зоригтой хэлж чадах уу?

-Монгол Улсын СУИС гэдэг нэр хүндтэй өрх айлд ороод таван жил номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уучихсан  болохоор би бол дуучин хүн. Үүнийг 100 хувь зоригтой хэлж чадна. Гэхдээ цаашдаа  сурах зүйл их байгаа.

 – Таны төсөөллөөр 10 жилийн дараах Идэржавхлан хэр өөрчлөгдсөн байх бол?

-Ер нь хүн бүр цаг үргэлж хөгжиж, дэвждэг. Би ч бас адил. Мэдээж  холын зорилгоо төлөвлөж харахгүйгээр өнөөдөр алхахгүй шүү дээ. Тиймээс маш том мөрөөдөлтэй  яваа.

 -Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. П.Идэржавхланг сурагч байхдаа охидод их хайрын захиа илгээдэг байсан гэж сонссон?

-Та тааж асууж байгаа байх аа. Миний хувьд охидтой ч үерхэж үзээгүй дунд сургууль төгссөн ш дээ./инээв/

 -Харин одоо охид бүсгүйчүүдээс хайрын мессеж их хүлээж авдаг болсон гэж сонслоо?

-Үгүй ээ. Тийм зүйл байхгүй./инээв/

-Завгүй байх ер нь өөрт тань ямар санагдаж байх юм?

-Мэдээж таалагдаж байгаа. Ялангуяа “залуу хүн завгүй байна гэдэг бас л нэгэн төрлийн аз жаргал” юм.

 – Дуучин  П.Идэржавхлангийн “Аавыгаа санахаар” тоглолтыг олон түмэнд хүргэхийн тулд ямар ямар байгууллагууд ивээн тэтгэж оролцож байгаа вэ? 

-Би Өвөрхангай аймгийн харъяат хүн л дээ Миний нутгийн сайхан ах нар тусалж дэмжиж байгаа.  “Химон”  констракшин ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа. Хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. Мөн “Дунд урт” порадакшин ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Мөнхийн үсэг” групп гэх мэтчилэн олон компаниуд “Аавийгаа санахаар” тоглолтыг сэтгэл зүрхээрээ дэмжиж тусалж байгаа. Энэ дашрамд надад итгэл өгч байгаа бүх ах нартаа баялаж байгаагаа илэрхийлье.

 -Миний асуугаагүй, таны ярих гэсэн зүйл үлдсэн байх?

-98.5 fm Идэржавхлангийн дууг хэн сайн дуулах вэ? уралдаан зохион байгуулах гэж байгаа юм байна. Эхний гурван байр нь супер шагналтай. Хүүхэд багачуудийгаа өргөнөөр оролцоосой гэж бодож байна. Энэ сарын 15нд болно.

Мөн “Үндэсний мэдээ” сонины хамт олонд болон танд ажлын өндөр амжилт хүсье.

Монгол Бөхийн өргөөнөө энэ сарын 18-нд болох “Аавыгаа санахаар”  тоглолтонд тань амжилт хүсье. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

 

 

 Ярилцсан:А.Алтантуяа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car