“Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Сумьяабазар нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Гарамжав нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Сумьяабазар, Г.Тэмүүлэн нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Тогтохсүрэн нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр баталлаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.