antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2017 Comments are off

Ховд Алтайн Аргаль Баруун бүсийн финалд шалгарлаа

нийтлэсэн Admin

7466442589421636459291

МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна.Баруун бүсийн эхний даваанд оноолт таарсан Ховд аймгийн Ховд Алтайн Аргаль, Хөвсгөл аймгийн Хөвсгөл Нэг Үе багийн цувралын дөрөв дэх тоглолт боллоо. Цувралд 2-1-ээр Ховд тэргүүлж байсан. Тиймээс Хөвсгөл Нэг Үе баг хожигдох эрхгүй болсон. Тоглолтын эхэнд улирлын 11 тоглолтод 10.7 оноо, 9.1 самбар, 2.5 хаалт дунджилсан Хөвсгөл Нэг Үе багийн тоглогч Гэрэлийн Чинбат улирлын ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ-ийн шагнал хүртсэн юм. Тоглолтын эхнээс Хөвсгөл аймгийн залуус тун нямбай тоглов. Улмаар эхний хагасыг тэд онооны илүү гарч дуусгаж чадсан. Гэхдээ хүчирхэг бүрэлдэхүүнтэй Ховд тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед сэргэлт авч, онооны зөрүүг арилгасан юм. Улмаар тэд төгсгөлийг сайн тавьж өрсөлдөгчөө 103:96-гаар буулган авлаа.

Ийнхүү тус цувралд Ховд Алтайн Аргаль өрсөлдөгчөө 3-1-ээр илүүрхэж, Баруун бүсийн аваргын төлөө Архангай аймгийн Архангай Алтан Дорнодын Дайчид багтай хүч үзнэ. Ховд аймгийн залуус багаараа самбар руу дайрч, будагтай талбай руу оролт хийсэн тоглолт үзүүлсэн хожлын гол шалтгаан болсон юм. Тэд нийт 34 чөлөөт шидэлт хийж, 28-ыг нь оновчтой болгожээ. Тус тоглолтод Аллен Томас 27 оноо, 7 самбар, Б.Болдбаатар 26 оноо, 9 самбар, Д.Мөнхтүвшин 19 оноо, П.Болортулга 10 оноо, 8 самбар авчээ. Хөвсгөл Нэг Үе багаас БНАСАУ-ын легионер тоглогч Чой Рю Ри 24 оноо, 7 оновчтой дамжуулалт өгсөн бол Цэлмэг 17, Тайванхүү, Чинбат нар 11 оноо авсан юм.

                                                                                                Эрдэнэт Икон багийн хожлын цувралыг Сүхбаатар зогсоов

16443526_790954637726920_293536879_n

Зүүн бүсийн аваргын төлөө Эрдэнэт Икон, Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех багтай учраа таарсан. Энэ цувралыг сагсан бөмбөг сонирхогчид тэсэн ядан хүлээж байлаа. Учир нь 14 тоглолт дараалан хожиж, гайхалтай амжилт үзүүлээд байсан Эрдэнэт Икон багийн хожлын цувралыг хүчирхэг Сүхбаатар Альянс Тех зогсоох уу гэдэг асуулт байсан юм. Тоглолтын эхнээс хоёр баг ширүүн өрсөлдөөн үзүүлсэн. Ордонд цугласан хоёр багийн хөгжөөн дэмжигчид ч багаа уухайлан дэмжиж байлаа. Гуравдугаар үеэс өрсөлдөөн дээд цэгтээ хүрсэн юм. Энэ үед БНАСАУ-ын хоёр легионер Сим Кум Бёл(Эрдэнэт), Ким Чон Ил(Сүхбаатар) нар алсын зайн шидэлтээр бороо оруулж эхэллээ.

Тэргүүлэл Сүхбаатар аймгийн багт байсан бөгөөд дөрөвдүгээр үед Эрдэнэт Икон оноог ойртуулсан ч сүхбаатарчууд довтолгоогоо нямбай хийж, өрсөлдөгчөө 100:92-оор хожин, цувралыг 1-0 болголоо. Ийнхүү Эрдэнэт Икон багийн хожлын цуврал зогссон юм. Тус тоглолтод Сүхбаатар аймгийн баг 34 удаа хоёр дахь боломж үүсгэсэн. Ер нь тоглолтын турш тэд самбарын өрсөлдөгчөөсөө илүү тоглолт үзүүлэв. Багаараа 70 самбар бөмбөг авсан байна. Тоглолтод Ким Чон Ил 25 оноо, 7 самбар авсан бөгөөд алсын зайн шидэлтийг 5 удаа амжилттай гүйцэтгэсэн юм. Карл Блэйр 23 оноо, 8 самбар, 8 оновчтой дамжуулалт өгчээ. Энхбатын Дөлгөөн 16 оноо, 15 самбар авсан юм. М.Харрис 14 оноо 16 самбар авчээ. Харин Эрдэнэт Икон багаас Сим Кум Бёл 27 оноо, 7 самбар авсан бөгөөд алсын зайн шидэлтийг 7 удаа амжилттай хийжээ. Легионер тоглогчдын Улирлын Үнэ Цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн Андре Уинстон 25 оноо 10 оновчтой дамжуулалт өгсөн юм. Мөн Чарлес Фанчес 17 авсан ч бусад хангалтгүй байлаа. Цувралын дараагийн гайхалтай тулаан бидний өмнө байна.

ikon

ikon1

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car