antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2017 Comments are off

Шуурхай: Н.Алтанхуяг орон нутагт ялалт байгуулж байна

нийтлэсэн Admin

Capture

Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт амжилттай болж өндөрлөөд байна. Одоогийн байдлаар сонгуулийн дүнг гараар тоолж нэгтгэх үйл ажил үргэлжилж байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад Н.Алтанхуяг ялалт байгуулсан байна. Харин нийслэлд мөнгө тараасан зэрэг олон зөрчил гарч олон гомдол ирсэн тул нэгдсэн дүн нь одоогоор хараахан гараагүй байна. Улсын хэмжээнд саналаа өгсөн гишүүдийн ирц 70 гаруй хувьтай болсон тухай мэдээллийг Сонгууль зохион байгуулах хорооноос өгөөд байна. Ингэхдээ энэ нь 20.00 цагийн байдлаар гаргасан ирцийн мэдээлэл болохыг тодотголоо.

Сунгаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдсөн билээ. Бид АН-ын даргын сонгуулийн дүнгийн үйл явцын мэдээллийг цаг алдалгүй эргэн мэдээлэх болно


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car